Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ


3-р сарын 18
17 цаг 20 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд шагнал, одон, медаль хүртээлээ. 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн зөвлөх, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Шаравын Бямбаа, 

Гавьяат багш цолоор:

Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, бэлтгэл хурандаа Гэлэгбалсангийн Даваадорж, 

Гавьяат хуульч цолоор:

Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, ахлах дэслэгч Ламжавын Батцэнд, 

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич, хошууч генерал Пүрэвийн Даш,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, биологийн шинжээч, дэд хурандаа Төмөр-Очирын Оюунбат, 

Гавьяат тээвэрчин цолоор:

Зэвсэгт хүчний дугаар ангийн материал бэлтгэх, тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч ахлагч Ганбаатарын Бямбадорж, 

Сүхбаатарын одонгоор:

Батлан хамгаалах яамны дэд сайд асан, хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү,

Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Тангадын Намсрай,

Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, хурандаа Аварзэдийн Сүхбалт, 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын Цэргийн албаны хэлтсийн дарга, хурандаа Данзан-Очирын Ганболд,

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал эрхэлсэн ахлах референт, хурандаа Төрмөнхийн Буянбат,

Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Балжаагийн Намгинжав,

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын гамшгаас хамгаалах улсын хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Базарсадын Ганболд,

Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Жигжидийн Ганболд, 

Цэргийн гавьяаны одонгоор:

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Пүрэвийн Мөнх-Эрдэнэ,

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн Шуурхай удирдлагын ерөнхий инженер, дэд хурандаа Рэнцэндоржийн Баянжаргал,

Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээний тасгийн дарга, дэд хурандаа Нямжавын Тосонхүү,

Зэвсэгт хүчний Жанжин штабын дугаар ангийн ахмад ажилтан, холбооны инженер, ахлах ахлагч Дармаагийн Батчулуун,

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин, ахлах ахлагч Намжилдоржийн Мөнгөн-Очир,

Үндэсний аврах бригадын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Эрдэнэчимэгийн Нэргүйбаатар, 

Алтан гадас одонгоор:

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эрчимт уламжлалт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Самбуугийн Алтанчимэг, 

Цэргийн хүндэт медалиар:

Хил хамгаалах ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Эрдэнээгийн Октябрь,

Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Найдандоржийн Дагийцэрэн,

Зэвсэгт хүчний дугаар ангийн Дайчилгаа, хүний нөөцийн албаны дарга, хошууч Баяраагийн Төрбат,

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалтын тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Төвшингийн Мөнх-Эрдэнэ,

Төрийн тусгай хамгаалалтын газрын шалган нэвтрүүлэгч-хамгаалалтын ажилтан, ахлах дэслэгч Ганбатын Алтанчимэг,

Төрийн тусгай хамгаалалтын газрын Шадар хамгаалалтын тусгай тасгийн ажилтан, дэслэгч Нямаагийн Амгалан нарыг шагналаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.