Н.Амаржин: Фэйсбүүкийн хуурамч хаягийн хүсэлтээр шалгадаг юм бол хууль байгаад яах юм


3-р сарын 18
17 цаг 18 минут

Н.Амаржин: Фэйсбүүкийн хуурамч хаягийн хүсэлтээр шалгадаг юм бол хууль байгаад яах юм

"Ноорог"-ийн асуудалтай холбоотойгоор Н.Амаржин мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ болгоныг барьж, хориод, рийл, мийм хийдэг залуучуудад 10-20 жилийн ял тулгаад байж болохгүй. Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна. Хууль бус зүйлийн эсрэг шүгэл үлээж байхад ял тулгаж, урьдчилан мэдэгдэлгүй шалгадаг бол ардчилсан нийгэмд бид амьдраад яах юм. 

Маш үнэ цэнтэй олдсон ардчилал, эрх чөлөөгөө авч үлдэхийн тулд хүн бүр дуугарах ёстой учраас энд ирчихээд байж байна. Хуурамч фэйсбүүк хаягийн хүсэлтээр шалгах юм бол хууль гэж байгаад яах юм? Хэрэв үнэхээр хууль нь энэ юм бол энэ хуулийг бид зөрчих үүрэгтэй гэж бодож байна. Бид дуугарч чадахгүй бол намайг барина, дараа нь таныг барина. 

Засгийн газар нэг том компанитай үзэлцээд байгаа юм байна. Нэг сайтдаа биш. Хэдэн залуус зөв талд дугарах гээд үзэж байна. Гэтэл үүнийг эрх мэдлийн зодоон болгох хэрэггүй. Тэр бол дараагийн асуудал. Эхлээд сонгуулийн талаарх баримтат кино хийх гэж байгаа залуусыг баривчилж байна гэдэг нь манай ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой гэдэг үндсэн агуулгаас бид хальж болохгүй" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.