"Хувь хүний нууцыг задруулсан байж болзошгүй хэргээр шалгасан"


3-р сарын 18
17 цаг 17 минут

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог агентлагийг “бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр саатуулсантай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр: 

-Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг "Ноорог" нэртэй пейж хуудастай холбоотой, мөн тухайн пейжэд нийтлэгдсэн ямар нэгэн контенттой холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Тайван: 

-Цагдаагийн байгууллагаас хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбож тус агентлагийн залуусыг мөрдөн шалгасан зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан шинж тэмдэг байсан учраас Цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг, прокурорын хяналтан доор явуулж байна. Өчигдөр /2025.03.17/ хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорт танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан. Энэ хүрээнд найман иргэнийг дуудан авчирч, холбогдох мэдүүлэг, тайлбарыг авах гэсэн боловч долоон иргэн нь өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч 10:30 цагт авчирч, 04:30 цагт явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, бүрэн камер дор зохион байгуулагдсан. Тиймээс мэдүүлэг авах явцад хууль зөрчих ямар ч боломж байхгүй.

Цахим орчинд олон төрлийн мэдээлэл явж байна, тэгэхээр бид мөрдөн шалгах ажиллагааны явцад илүү бодитой, нотлох баримттай мэдээлэл дээр тулгуурлан тухайн хэргийг хүчинтэйд тооцох эсэхийг шийднэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.