
Нийгмийн даатгалын байгууллага нь 116 мянга гаруй албан журмын даатгуулагч, 171 мянга гаруй сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэдийн зүгээс
“Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлыг нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж байгаа юм байна.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас сайн дурын даатгалд хамрагдан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох шийдвэрийг гаргасан байна. Энэ хүрээнд Арилжааны бүх банкуудад иргэдийг дэмжин ажиллах хүсэлтийг илгээжээ.
Сэтгэгдэл бичих