"Энержи Ресурс"-ийн хэргийг хянан шалгах дэд хороог байгуулж, манлайлж ажиллана


3-р сарын 17
14 цаг 55 минут

""Энержи Ресурс"-ийн хэргийг хянан шалгах дэд хороог байгуулж, манлайлж ажиллана"

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энержи Ресурс” компанитай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Би УИХ-ын 7 дугаар тойрог буюу говийн бүсээс сонгогдсон гишүүний хувиар мэдэгдэл хийж байна. Говийн бүсэд Монгол Улсын сангийн авдрыг дүүргэдэг стратегийн томоохон ордууд байдаг. Зөвхөн Өмнөговиос гэхэд 1.7 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон.

Би 28 жилийн турш эрэн сурвалжлах сэтгүүлч байхдаа Монголын олигархуудын эсрэг чиглэсэн баримтуудыг цуглуулж, тэдэнтэй тэмцэж ирсэн. Эдгээр нь сүүлийн 15 жилийн турш сэтгүүлчийн хүрээнд цуглуулсан баримтууд. Оюутолгой, Тавантолгой, Энержи Ресурс, Ухаа худаг, Мак, Петровис, Эрдэнэтийн 49 хувь, ХХБ, Төрийн банк гэх мэт банкнуудын хувьчлалтай холбоотой баримтууд.
Засгийн газар Энержи Ресурс ХХК Ухаа худгийг луйвраар авсан гэж мэдэгдээд УИХ руу тогтоолын төсөл оруулсан. Надад энэ талаар олон баримт байсан, хэн ч тоогоогүй. Харин одоо тоож байна. Ийм учраас Засгийн газрын байр суурийг дэмжиж, УИХ-д хянан шалгах дэд хороо байгуулж ажиллахын тулд манлайлж ажиллана.  

Энэ хүрээнд албан бичигт гарын үсэг цуглуулах ажиллагааг эхлүүлнэ. 32 гишүүн зурах ёстой. Хамгийн түрүүнд өөрийн сонгогдсон Ардчилсан намын гишүүдэд хандана.

Энержи Ресурс 2009-2021 он хүртэл илүү АМНАТ төлсөн гэдгээр Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох гэж шүүхэд өгсөн. Өнөөдөр нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бүх ААН АМНАТ төлдөг. Харин ганцхан Энержи Ресурст хамаагүй гэж байна. Тус компанид ямар хуулиуд үйлчилдэггүй гэдгийг бид мэдэх ёстой.

Энержи Ресурс хууль зөрчсөн үү, хулгай хийсэн үү гэдгийг тодорхой болгож, нэг тийш нь шийдэх ёстой. Миний бодлоор өөрсдөдөө зориулсан хууль тогтоомж гаргаад хулгай хийсэн гэж бодож байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.