Трамп, Путин нар ойрын өдрүүдэд утсаар ярьж, дайны асуудлыг хэлэлцэнэ


3-р сарын 17
14 цаг 54 минут

Трамп, Путин нар ойрын өдрүүдэд утсаар ярьж, дайны асуудлыг хэлэлцэнэ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ойрын өдрүүдэд утсаар ярьж, дайныг зогсоох гэрээний талаар хэлэлцэхээр болжээ.

АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Виткофф пүрэв гарагт Москва хотноо Путинтэй уулзсан.

Үүний дараа CNN-д өгсөн ярилцлагадаа тэрбээр “Энэ долоо хоногт хоёр ерөнхийлөгч утсаар ярилцаж, дайны асуудлаар хэлэлцэнэ. Бид Украинтай байнгын холбоотой байж, бүх саналаа хуваалцаж байгаа” гэжээ.  

Өнгөрсөн долоо хоногт АНУ-аас 30 өдрийн гал зогсоох санал танилцуулсныг Украины тал дэмжсэн бөгөөд дараа нь ОХУ-д танилцуулсан. Путин уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч зарим нэг болзол тавьсан юм.

Гал зогсоох үйл явц удаашрах нь Оросын армид давуу байдал үүсгэж, Украиныг эзлэн түрэмгийлэх ажиллагаагаа үргэлжлүүлэх хугацааг өгнө гэж шинжээчид үзэж байна.

Ням гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський "Сүүлийн долоо хоногт ОХУ Украины нутаг дэвсгэр рүү 1000 гаруй дрон, 1300 тэсрэг бөмбөг хаясан" гэж мэдэгдсэн.

Тэрбээр "Дайныг хурдан дуусгахыг хүсэж буй хүн ийм үйлдэл хийхгүй. Тиймээс бид хамтдаа ОХУ-д шахалт үзүүлж, түрэмгийллээ зогсоохыг албадах хэрэгтэй" хэмээн Телеграм хуудастаа бичсэн байна.

Эх сурвалж: The Guardian

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.