“Хүний нууц мэдээлэл хадгалдаг байгууллагууд эрсдэлийн үнэлгээ, аудит хийлгэх шаардлагатай”


2-р сарын 20
16 цаг 41 минут

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам /ЦХИХХЯ/ “Хиймэл оюуны хэрэглээ ба Кибер аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын эрдэмтэдтэй хамтран зохион байгуулж байна.

ЦХИХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Пүрэвням “Монгол Улс анх удаа Оксфордын их сургуультай хамтран кибер аюулгүй байдлын үнэлгээний судалгааг эхлүүлээд явж байна.

Хиймэл оюун ухааны ойлголт нь манай улсын хувьд шинэ. Их өгөгдөл, хиймэл оюун ухаан, эсрэг талд нь кибер аюулгүй байдал гэсэн гурван ойлголтыг зэрэг авч үзэх хэрэгтэй.  
Ер нь төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, ялангуяа банк, эмнэлэг зэрэг хүний чухал, нууц мэдээлэл хадгалдаг байгууллагууд кибер аюулгүй байдлаа хамгаалахын тулд эрсдэлийн үнэлгээ, аудит зайлшгүй хийлгэх ёстой. Тэндээс гарсан зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Салбарын яамнаас энэ жил хийх онцлох 10 ажлын нэг нь Монгол Улсын Кибер аюулгүй байдлын индексийг дэвжиж буй түвшинд хүргэж ахиулах юм” гэлээ.

Монгол Улс 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноо авч, 193 орноос 103-т буюу бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн аж.
Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадамжийн төв нь үндэсний кибер аюулгүй байдлын чадамжийг жишин судлах, чадамжийг дээшлүүлэх үр дүнтэй хөтөлбөр боловсруулах чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд энэ төрлийн судалгааг 96 оронд хийсэн. 

Монгол Улсад хийсэн судалгааны тайланд: 

  • Кибер аюулгүй байдлын бодлого, эрхзүйн орчныг уялдаа холбоог сайжруулах, 
  • Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх,
  • Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, 
  • Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг байгааг онцолжээ. 

Мөн Монгол Улсын кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд бусад үзүүлэлтээс илүү үнэлэгдсэн бол стандарт ба технологийн чиглэлээр хамгийн бага үзүүлэлттэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг илтгэж байгаа гэсэн юм.

Харин кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа, хууль эрх зүйн хувьд тогтворжсон сайн гэж үнэлэгдсэн байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:58Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог8 сар 21. 15:56БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.