Японд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг


2-р сарын 18
15 цаг 19 минут

Японд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах гишүүд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлагийн албан хаагчид Японд ажиллаж байна.

Тэд Шизүока мужийн Фүжи хотын Фүжи Ракүжүэн хэмээх ахмадын асаргааны газрын үйл ажиллагаатай танилцжээ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа нүүр номдоо дараах мэдээллийг хуваалцсан байна.

-Энэ асаргааны газарт одоогоор 65 ахмад асруулж байна. Зохион байгуулалтыг маш зөв хийжээ. 65 ахмад нэг дор биш, арав арваараа нэг бүлэг болон хуваагдаад амьдарна. Чөлөөт цагаа өнгөрөөх нэг том заалтай. Арван хүний дунд  усанд ордог нэг газартай, зургаан том хэсэгтэй юм байна.

Энд 3~5 гэсэн ахмадын асаргааны үнэлгээтэй настнууд ирдэг. Хөдөлмөрийн насан дээрээ өндөр НДШ төлсөн ахмадууд асаргааны даатгалаас 90, өөрөө 10 хувийг төлдөг.  Бага НДШ төлсөн бол 70 хувийн даатгал авч, өөрөө 30 хувийг төлдөг байна.

Монголд асаргааны ажилтан шалгаруулж, нэг хүн энд ахмадуудыг асарч, япон хэлний мэдлэг, асаргаа халамжийн дадлага туршлагатай болж, ирээдүйд Монголд ийм ахмадын асаргааны газар нээгдвэл мэдлэг туршлагатай зөвлөх мэргэжилтэн болох юм.

Энд ажилладаг хүмүүсийн сэтгэл бас маш чухал юм байна. Өөрийн эмээ өвөө шигээ л бодож уйгагүй харилцаж асрах юм гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Тэрэлжээс 156 тонн хог цэвэрлэжээ9 цаг 2 минутын өмнөЗавхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ9 цаг 2 минутын өмнөОйн хөнөөлт шавжийг агаарын хөлгөөр устгаж байна9 цаг 3 минутын өмнөНийслэлийн цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ9 цаг 3 минутын өмнөСэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их "гэмтээдэг"9 цаг 4 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар тогтжээ9 цаг 5 минутын өмнөТэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 сая мод тарьжээ9 цаг 5 минутын өмнөМонголбанк өнгөрсөн сард 3,058 кг үнэт металл худалдан авчээ9 цаг 6 минутын өмнөАравдугаар ангийнхан гурав, 11, 12-р ангийн сурагчид гурван хичээл сонгон судална9 цаг 15 минутын өмнөНалайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина9 цаг 16 минутын өмнөЧингис хаан үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ9 сар 1. 17:06Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна9 сар 1. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.