"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"


2-р сарын 18
15 цаг 18 минут

"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"

УИХ-ын гишүүн Э.Болормааг сонгуулийн хууль зөрчсөн аудитын тайлан болон нотлох баримтуудыг дэлгэж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай улс төрийн намууд, иргэд мэдээлж байна.

Тэд хэлэхдээ "Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд бол хууль дээдлэх зарчим болон шударга ёсны зарчим юм. Тэгэхэд эдгээр хоёр зарчим нь 34 жилийн хугацаанд, өнгөрсөн ардчилсан 34 жилд хангалттай биелээгүй байна. Үүний тод жишээ нь Э.Болормаагийн холбоотой асуудал юм. 

Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйл болон гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгууллага болон гадаадын санхүүжүүлэлттэй байгууллага, төрийн удирдлагын байгууллагуудаас хандив авахыг хориглоно гэдэг зүйл заалт зөрчигдсөн.

Гэтэл Үндэсний аудитын газар энэ асуудал дээр ямар ч тодорхой шийдвэр гаргаагүй. Ийм ил тод, олон нийтийн анхааралд орсон асуудал дээр УИХ анхаарал тавихгүй байгаа нь харамсалтай.

Шоовдорын Төмөрсүх дарга эдгээр асуудалд анхаарал хандуулж, ард нийтийн санал асуулга явуулах зайлшгүй шаардлага байна гэдгийг хэлсэн. Үүний дагуу УИХ-д олон нийтийн итгэл хүлээлгэх эсэх, хууль зөрчилтэй асуудлуудад өөрчлөлт оруулах эсэх тухай асуудал яригдаж байна.

Э.Болормаагийн хууль зөрчсөн үйлдлийг илрүүлэх, түүнд хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Энэ үйлдлийг мэдсээр байж нуун дарагдуулсан Аудитын байгууллага ч хариуцлага хүлээх ёстой. Хэрэв Э.Болормаа хууль зөрчсөн бол 6-аас дээш жилийн хорих ялын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Бид хуультай оронд амьдарч байгаа тул хуулиа дагаж мөрдөх ёстой. Э.Болормаа нь Сонгуулийн тухай хуулиар хориглодог гадаадын оффшор бүсэд бүртгэлтэй компаниас санхүүжилт авсан үйлдлийг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой.

Төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл нь Монгол Улсын хуулиас давсан эрх ашигтай бүлэглэлийн гишүүн гэдгийг нотолж байна. Тийм үйлдэл гаргасан хүн ёс зүйтэй байвал, хууль зөрчсөнийг нь хүлээн зөвшөөрч, өөрийн сайн дураар огцорч, шалгуулъя гэдэг. Тэгэхдээ өнөөдөр энэ хүн ард түмнийг доромжилж байна. Тэр хүн өөрөө хэлэхдээ "хаанаас ямар мөнгө орж ирж байгааг би яаж мэдэх вэ" гэсэн. 

Мөнгөө ашиглахын тулд орж ирсэн мөнгө бүрийг хууль ёсны дагуу шалгаж, эх үүсвэрийг тодорхойлж байж ашиглах эрх нээгддэг. Харин хууль зөрчсөн тохиолдолд тэр мөнгийг ашиглах эрхгүй, эсвэл данс руу нь буцааж, эсвэл улсын орлого болгож хурааж авах хууль бий.

Тиймээс энэ хүн төрийн эрхийг хууль бусаар авсан, хуулиа зөрчсөн учраас бид энэ УИХ-ын гишүүн Э.Болормаа гэх хүнийг албан тушаалаас нь эргүүлэн татах ёстой гэж үзэж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28Түрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов10 сар 21. 21:26Орон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!10 сар 21. 21:25Малчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ10 сар 21. 21:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 21:22АНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй10 сар 21. 21:21Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав10 сар 21. 21:19Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ10 сар 21. 17:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.