Азийн хөгжлийн банк ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өсгөх Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө баталлаа


2-р сарын 18
15 цаг 12 минут

Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хөгжлийн нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор одоогийн хөрөнгийн баазаа ашиглан ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өргөжүүлэх төлөвлөгөө баталлаа. 

Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө нь АХБ-ны нэг жилд батлагдах санхүүжилтийн дүнг 2024 оны 24 тэрбум ам.доллараас 2034 он гэхэд 36 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэх юм. Энэхүү өргөтгөсөн санхүүжилт нь бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн эн тэргүүний асуудлуудыг шийдвэрлэх АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын хүчин чармайлтыг дэмжих ажээ. 

Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава хэлэхдээ “Энэхүү эрчимтэй төлөвлөгөө нь бүс нутгийн хувьсан өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээнд нийцэхийн зэрэгцээ иргэдийн амьдралыг сайжруулж, эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн АХБ-ны үйл ажиллагааны үр нөлөөг бэхжүүлэх юм. Өсөн нэмэгдсэн зээлийн хүчин чадлаа ашиглан энэхүү ХАТ-г хэрэгжүүлснээр бид бүс нутаг даяарх үйл ажиллагааныхаа чанар, үр дүнг дээшлүүлж, нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх стратегийн хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байна” гэв. 

Азийн хөгжлийн банк нь хамгийн ядуу, эмзэг гишүүн орнууддаа зориулсан хамгийн том тэтгэлгийн эх үүсвэр болох Азийн хөгжлийн сангаа сүүлд нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаагаа бэхжүүлсэн байна. ХАТ нь ирэх 2-3 жилийн хугацаанд АХБ-ны ажилтнуудын тоо нэмэгдэж, техникийн туслалцааны нөөц өргөжсөнтэй уялдан АХБ-ны зээл олголт огцом нэмэгдэнэ гэж төсөөлж байгаа бөгөөд цаашлаад өсөлтийн тогтвортой үе үргэлжилнэ гэж үзжээ. Хувийн хэвшлийн үйл ажиллагаа ирэх 10 жилийн хугацаанд хурдацтай өсч, нийт батлагдах зээлийн 20-27 хувь хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа бол засгийн газрын үйл ажиллагаа нь илүү тэнцвэртэй, олон салбарыг хамран дунд зэргийн хурдаар өргөжих төлөвтэй байна. 

Тус банк хувийн хэвшлийн хөгжил, дижитал шилжилт, бүс нутгийн хамтын ажиллагаа болон нийтийн ашиг сонирхлын чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлаа удирдан чиглүүлэх үйл ажиллагааны арга барилаа боловсруулах юм байна. Эдгээр санаачилга нь АХБ-нд 2030 он хүртэлх стратегийн зорилтуудаа биелүүлэхэд нь түлхэц болох зорилготой аж. Үүнд уур амьсгалын санхүүжилтийг нийт батлагдсан зээлийн 50 хувьд хүргэх, 2030 онд АХБ өөрийн хөрөнгийн болон татан төвлөрүүлсэн санхүүжилтээс нийт 13 тэрбум ам.долларыг хувийн хэвшлийн санхүүжилтэд зарцуулах зэрэг зорилт орсон байна.    

Ташрамд дурдахад, Азийн хөгжлийн банз нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЬЕ, САНХҮҮГЭЭ УДИРДЪЯ” САНХҮҮГИЙН САЛБАРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО6 сар 3. 18:05Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлав6 сар 3. 17:28"Онлайн худалдаагаар бараа захиалсан иргэдээс мөнгө луйвардах залилан өссөн"6 сар 3. 17:28Microsoft шинэ үеийн квант чип танилцууллаа6 сар 3. 17:27“Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөг болно6 сар 3. 17:25Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна6 сар 3. 10:16Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна6 сар 3. 10:16Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Улаанбаатарын Яриа хэлэлцээнд оролцохоор өнөөдөр Монгол улсад ирнэ6 сар 3. 10:15Ж.Чулуунпүрэв: Манайх гэртээ гал түлэхгүй, орон сууцны айл шиг жигд температуртай дулаахан өвөлжлөө6 сар 3. 10:15Японд байгаа монгол иргэдийн анхааралд6 сар 3. 10:14Банк, санхүүгийн тогтолцоо үүсэж хөгжсөний 102 жилийн ой тохиож байна6 сар 3. 10:12Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв6 сар 2. 12:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.