CU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна


2-р сарын 18
15 цаг 08 минут

CU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна

Түргэн үйлчилгээний цэг/ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооноос өнөөдөр /2025.02.18/ мэдээлэл хийлээ.

Тус холбооныхон “CU –гийн урилга заллагаар БНСУ-д аялаад ирсэн эрх бүхий дарга нарын асуудлаар гомдол гаргаж, АТГ-аар шалгуулахаа мэдэгдэж байна.

Төрийн нэрээр баяжих хүсэлтэй бузар буртгууд өт хорхой шиг үржиж, олшроод байгаа тул явуурал туйлдаа хүрлээ. Иймээс энэ бүртгуудыг шат, шатанд нь тэмцэж, цэвэрлэхийг Ерөнхий сайдаас шаардаж байна.  Төрийн албанд дахин ажиллах боломжгүй болгож байж нэг алхам урагшилна.

Мөн гадныханд бизнесийг булааж өгч найр тавихаа зогсоохыг шаардаж байна.

Олон худалдаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг хааж, харийнхантай нийлж амьдрал сүйрүүлж буй авлигагчдад хулуийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна” гэлээ.

Мөн тэд “Сар шинийн баяр дөхчихсөн үед хяналт шалгалтаа сайжруулж, ажлаа хийх ёстой байтал бөөнөөрөө БНСУ-руу явсан.  Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны газрын дарга н.Дуламсүрэн, Багануур дүүргийн менежер н.Бямбацэцэг, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн ахлах байцаагч н.Цэрмаа, Нийслэлийн хүнсний чанар хяналтын ахлах байцаагч н.Чимгээ нарын 10 гаруй хүн явсан. Гадаадад очсон шалтгаанаа туршлага судалхаар явсан гэж тайлбарлаад байгаа. Сарын хоёр сая төгрөгийн цалинтай хүмүүс БНСУ-руу хувиасаа зардал гаргаад туршлага судална гэж байхгүй. Бидний авсан мэдээллээр CU зардлыг нь гаргаад БНСУ-аас урилга ирүүлсэн.

Ажлын өдөр ажлаа хийгээд явах ёстой байтал яасан судалж бардаггүй туршлага вэ” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.