Өсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ


2-р сарын 17
17 цаг 05 минут

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх нараар удирдуулсан өсвөрийн жүдочид Итали, Словак улсад болсон өсвөрийн жүдочдын Европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэв. 

Тодруулбал, долоо хоногийн өмнө болсон Италийн тэмцээнээс гурван алт, хоёр хүрэл медаль авсан. Харин өчигдөр Словакийн Саморин хотод болсон тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний охидын 52 кг-ын жинд Б.Гүндэгмаа, 63 кг-д Х.Маралмаа нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол хөвгүүдийн 55 кг-д П.Алтанцоож, охидын 57 кг-д М.Цэндбазар нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Түүнчлэн дөрвөн тамирчин шагналт байрт шалгарсан байна. 

Б.Гүндэгмаа “В” хэсгийг тэргүүлэн барилдахдаа эхний тойрогт хийлж, улмаар Словак, Чех, Грек, Унгар, Польшийн бөхийг дараалан ялсан юм. Тэгвэл Х.Маралмаагийн хувьд жингийнхээ бүх жүдочийг толгойлсон бөгөөд “А” хэсэг эхлээд гоц мөргөж, дараа нь Израйль, Чех, Австри, Чех, Сербийн бөхийг ялснаар төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болжээ. 

Энэхүү тэмцээн нь ДАШТ-ий эрх олгох чансааны оноо олгох чухал ач холбогдолтой байсан юм.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө9 цаг 42 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД9 цаг 42 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”9 цаг 43 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ9 цаг 44 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ9 цаг 45 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна9 цаг 49 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай9 цаг 50 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ9 цаг 51 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа9 цаг 54 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна9 цаг 55 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.