Б.Сугарсүрэн: Намайг ДЭЛХИЙН АВАРГА болсны дараа холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан надаар туг тахиж, ДОПИНГТОЙ гэх мэдээлэл цацсан


2-р сарын 17
17 цаг 03 минут

Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос 2024 оны долоодугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан ААШТ-д оролцсон тамирчдын допингийн шинжилгээний хариуг танилцуулсан билээ. Үүнээс дөрвөн тамирчны шинжилгээний хариу эерэг буюу хориотой бодис хэрэглэсэн гэж гарсан юм. Эдгээр тамирчдын нэг болох МУГТ Б.Сугарсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ,

"Манай холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан өөрийн тойрон хүрээлэгч дунд нэр хүндээ алдсан. Хамгийн сүүлд намайг ДАШТ-д оруулахгүй гэж байгаад нэр хүндээ алдсан. Оруулахгүй гэж байсан тамирчин нь ДАШТ-д ороод, Дэлхийн аварга болчихлоо гэсэн яриа гарангуут, өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд надаар туг тахиж намайг допингтой гэх яриа гаргасан.

Би өнөөдөр эх орныхоо нэрийг гаргах гэж шударга явсныхаа төлөө ийм хэл аманд орчихлоо. Өчигдөр орой над руу гар хөлөө залгуулсан. Тохиролцох гээд байх шиг байгаа юм. Би эх орныхоо нэрийг гаргах гэж явж байгаа хүн. Гэтэл сайтуудаар намайг допинг хэрэглэсэн гэж цацчихаад одоо надтай юу тохиролцох гээд байгаа юм. Энэ мэдээлэл одоо засрахгүй.

Энэ мэдээлэл гарсны дараа би өөрийн цахим сүлжээндээ шууд бичлэг хийж Ш.Амарсайханы талаар хэд хэдэн ноцтой зүйлс ярьсан. Нэг хүний тоглолттойгоор холбоо маань явдаг. Маш их мөнгө угаадаг талаар би өчигдөр хэлсэн. Өмнөх 2024 онд Азийн аваргын тэмцээнийг манай улс зохион байгуулсан. Түрүү жилийн тэмцээний хувьд 800 орчим сая төгрөгийг улсын төсвөөс авсан гэж би сонссон. Энэ мөнгө хаашаа орсныг бид мэдэхгүй.

Холбоогоо шинэчилж, гаднаас аудит оруулмаар байна. Манай холбоо улсын төсвөөс гадна жил болгон гадны холбооноос санхүүжилт авдаг. Энэ санхүүжилт нь гурван жил дараалан орж ирж байгаа. Хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирж байгааг тамирчид мэддэггүй. Ямар ч шилэн данс байхгүй.

Тиймээс АТГ үүнийг шалгаж өгөөч гэж хүсэж байна. Би өдийг хүртэл эмээгээд зүгээр л урдах зүйлээ хийгээд зүтгээд явж байсан. Одоо харин холбооныхоо болохгүй байгаа зүйлсийг зоригтой ил болгож байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.