ЕХ: Украины асуудлын талаар яаралтай хурал зарлалаа


2-р сарын 17
17 цаг 00 минут

ЕХ: Украины асуудлын талаар яаралтай хурал зарлалаа

Европын удирдагчид Францад айлчилж, Украины асуудлаар яаралтай дээд хэмжээний уулзалт хийх болсон байна. Тодруулбал, Францын ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалтын үеэр Украины нөхцөл байдал болон Европын аюулгүй байдлын сорилтын талаар хэлэлцэх юм байна.

Даваа гаригт эхлэх уг уулзалтад Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нар оролцоно. Мөн Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар оролцоно.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн засаг захиргаа болон Европын засгийн газрууд ОХУ-ын Украинд хийсэн түрэмгийллийг хэрхэн зогсоох талаар санал зөрөлдөж буй. Мөн АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид уулзах болсон энэ үед яаралтай хурал хийх шаардлагатай гэж Макрон үзжээ. Украин болон Европын талууд мөргөлдөөнийг зогсоох аливаа хэлэлцээг дээр дурдсан орнуудын оролцоогүйгээр үргэлжлүүлэх ёсгүй гэж Макрон үзэж байна. Харин Украин, ОХУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай элч Кит Келлог хэлэхдээ, Европыг АНУ болон ОХУ-ын хэлэлцээнд оролцуулах хүсэлгүй байгаа аж. Мөн Трампийн засаг захиргаа Европын орнуудаас Украины аюулгүй байдалд ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэдэгт нь эргэлзэж байна гэж ажиглагчид үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ5 цаг 4 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ5 цаг 5 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав5 цаг 5 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ5 цаг 5 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно5 цаг 6 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа5 цаг 6 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ5 цаг 7 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ5 цаг 8 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ5 цаг 8 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна5 цаг 9 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.