Үзэн ядсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх хүчирхийллийн хэлбэр нийтлэг байна


2-р сарын 17
16 цаг 59 минут

Үзэн ядсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх хүчирхийллийн хэлбэр нийтлэг байна

Монгол Улсын Их Сургуулийн Жендэр судлалын төв-өөс санаачлан "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийлэл: Сурагчдын жишээн дээр" судалгааг хийжээ.

Судалгааны өгөгдлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр 9 дүүрэг, 21 аймгийн улсын харьяалал бүхий ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдаас цахим хэлбэрээр, 2024 оны 11-р сарын 12-ноос 12-р сарын 24-ний хооронд цуглуулсан байна.

Энэхүү судалгаагаар 29 төрлийн технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийллийн хэлбэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хэр их давтамжтай үйлдэгдэж буйг судалжээ.

Судалгаанд нийт 18,044 сурагч оролцсон бөгөөд

  • 6,439 (35.7%) нь эрэгтэй,
  • 11,605 (64.3%) нь эмэгтэй сурагч байв.

Судалгаанд оролцсон нийт 18,044 суралцагчдын 7.9% нь ямар нэг байдлаар технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байна. 29 төрлийн хүчирхийллийн хэлбэрээс хамгийн их тохиолдож буй нь үзэн ядсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх (Hate speech) байсан бол, хамгийн бага тохиолдсон нь бэлгийн дур таашаал авах зорилгоор нууцаар зураг авах, бичлэг хийх (Upskirting, creepshots, digital voyeurism) үйлдэл байжээ.

Энэхүү үр дүн нь цахим орчны хурдацтай хөгжилтэй зэрэгцэн технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийлэл шинэ хэлбэрээр нэмэгдсээр буйг харуулж байгаа юм.

Иймээс эдгээр үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийн зэрэгцээ холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна.

Доорх хүснэгтэд 29 төрлийн технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийллийн тархалтын хувь хэмжээг дэлгэрэнгүй харуулсан болно.

Судалгаанд оролцогчдоос “Сургуулийн багш, ажилчид технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийллийн талаарх мэдээлэл өгч байсан уу?” гэж асуухад 8904 (49.3%) нь үгүй, 9140 (50.7%) нь тийм гэж хариулсан байна.

Энэхүү үр дүнгээс харахад сургуулийн багш, ажилчид технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийллийн талаарх мэдээллийг сурагчдад хүргэх тал дээр хангалттай үр дүнтэй ажиллаж чадахгүй байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд багш, ажилчдын мэдлэг, чадавхыг сайжруулах, сургалтын хөтөлбөрт холбогдох сэдвийг түлхүү тусгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай.

Судалгаанд оролцсон сурагчдын хувьд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийлэл тохиолдвол хэнд хандах вэ?” гэсэн асуултад

  • 9731 (53.9%) нь гэр бүлийн гишүүддээ,
  • 5285 (29.3%) нь найз нөхөддөө,
  • 389 (2.2%) нь нийгмийн ажилтанд,
  • 395 (2.2%) нь хууль хүчний байгууллагад,
  • 404 (2.2%) нь сургуулийн багшид,

540 (3.0%) нь сэтгэл зүйчид хандана гэж хариулсан байна. Энэхүү үр дүнгээс харахад нийт сурагчдын 83% нь гэр бүл, найз нөхдөө хамгийн итгэлтэй хүн гэж үзэж буй нь илэрхий байгаа бол жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй нийгмийн ажилтан, хууль хүчний байгууллага, сургуулийн багш, сэтгэл зүйчид хандах сурагчдын хувь 10%-д хүрэхгүй байгаа нь анхаарал татсан.

21 аймаг, 9 дүүргийн судалгаанд оролцогчдын дунд Баян-Өлгий аймгийн сурагчид технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж буй нь статистик үр дүнгээр нотлогдсон. Энэхүү үр дүн нь үндэсний цөөнх иргэдийн эрх зөрчигдөх эрсдэл өндөр байгааг харуулж байгаа тул Хүний эрхийн үндэсний хороо энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

ANOVA тестийн үр дүнгээс харахад анги ахих тусам технологи ашигласан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийлэлд сурагчид өртөх магадлал нэмэгдэж байсан. Тухайлбал, 6-р ангийн сурагчид хамгийн бага өртсөн бол 12-р ангийн сурагчид хамгийн ихээр өртсөн нь өгөгдлийн шинжилгээнээс харагдсан.

Иймээс дунд ангиас эхлэн сурагчдад технологи ашигласан үйлдэгдэж буй жендэрийн хүчирхийллийн талаар зохих түвшний мэдлэг, мэдээлэл олгон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ5 цаг 48 минутын өмнөАНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна5 цаг 48 минутын өмнөУИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа5 цаг 49 минутын өмнөХөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ5 цаг 49 минутын өмнөОйн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно5 цаг 50 минутын өмнөХүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна5 цаг 51 минутын өмнөБаянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ5 цаг 52 минутын өмнөГ.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ5 цаг 52 минутын өмнөСанхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ5 цаг 53 минутын өмнөЭнэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав6 цаг 42 минутын өмнө"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.