П.Наранбаяр: 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглохоор судалж эхэллээ


2-р сарын 14
16 цаг 47 минут

П.Наранбаяр: 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглохоор судалж эхэллээ

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.02.14/ мэдээлэл хийлээ.
​
Тэрбээр, Боловсролын яаманд нэг Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийг сайд зөвлөх Д.Гантулга ахална.
2024 оны 11-р сарын 29-нд Австрали улс 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд ялангуяа фэйсбүүк, твиттер, снапчат, тик ток зэрэг царим сүлжээнд хандахыг хориглох хууль баталсан. Энэ хууль нь дэлхий дахины анхаарал татсан.

Энэ хуулийг судлах, үр нөлөөг нягтлах, Монгол Улсад 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хуулийн төсөл боловсруулах чиглэлээр судлах Ажлын хэсэг ажлаа эхлүүлсэн. Ийм суурь шинжтэй асуудлыг шийдэхийн тулд нийгэм, олон нийтээр хэлэлцэн зөвшилцөлд хүрэх хэрэгтэй.

Эрх ашиг нь хөндөгдөж буй бүхий л нийгмийн бүлгүүдтэй зөвшилцөнө. Дороос дээш нь хэлэлцэх аргаар ажиллана. Гол нь бид үр дүнд хүрэх ёстой. 2020 онд хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын судалгаа”-наас харахад эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхэд цахим орчинд халдлагад өртөж байгаагүй гэсэн байна. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд ямар нэг халдлагад өртсөн. Үүний 60 хувь нь эцэг, эхдээ хэлээгүй гэж хариулсан байна. 

Сүүлийн үед  фэйсбүүк, твиттер, снапчат, тик ток сүлжээгээр хүүхэд насанд нь тохироогүй агуулгаар хүүхдийг уруу татах, хүүхдүүдийн хооронд цахим дээрэлхэлт үүсгэх ззэрэг олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг.  

Европын орнууд энэ чиглэлээр ихээхэн алхмууд хийж байна. Жишээлбэл, Франц улс 15-аас доош насны хэрэглэгчид нийгмийн сүлжээ ашиглахад эцэг, эхийн зөвшөөрөл авах, Норвеги улс 13 нас хүртэлх хориглоод байсан бол хүрээг нь тэлж, 15 нас болгохоор ярьж байна. Герман улсад 13-16 насны хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр нийгмийн сүлжээ ашигладаг. АНУ, Канад, Их Британи зэрэг улсад 13 насны хүүхдээс мэдээлэл цуглуулахдаа эцэг, эхийн зөвшөөрөл авдаг гэх мэт зохицуулалттай байна. 

Эдүтен шиг хүүхэд сурах зориулалт бүхий программын хэрэглээг хязгаарлахгүй.

Энэ чиглэлээр би алхам хийхгүй бол оройтох нь ээ. Олон сөрөг үр дагавар гарч байна. Гэхдээ хүүхдийн интернэтэд хандах эрхийг хөндөхгүй. Ютүб, Мэдлэ сувгуудаас хичээлээ үзэх, хэрэгтэй мэдээллүүдээ авах бусад суваг нь нээлттэй байх юм. 

Ингэснээр сургуулиудын SMS /School management system/, LMS /Learning management system/ -ийн хэрэглээ сайжирна. Багш нар сурагчидтайгаа фэйсбүүк мессэнжерээр харьцах биш, зориулсан программаа ашиглан харьцдаг болох шаардлагатай. 

Eduten программыг сурагчид хоёрдугаар ангиасаа ашигладаг. Энэ программ дээр хүүхдүүд дунджаар 20 минут ажиллаж байна. Эдүтен дээр ажиллахдаа гар утас ашиглахгүй, хичээл дээр ухаалаг самбар, гэрт бол компьютерийн дэлгэц ашиглаж заадаг. Монгол Улс Эдүтен дээр хамгийн их бодлого бодсон улс болсон байна лээ. Иймэрхүү хүүхэд сурах зориулалт бүхий программын хэрэглээг хязгаарлахгүй. Энэ бол дэлгэцийн донтолтод хүргэхгүй. Дэлгэцийн донтолт бол цагийг дэмий үрж байгаагаас үүдэлтэй. 

Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга, Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байна. Энэ бол дэлхий дахины асуудал болсон. Улс орнууд хүүхдүүдээ яаж дэлгэцийн хамаарлаас ангижруулах вэ, одоо хамааралд орж байгаа хүүхдүүдийн ирээдүй ямар болох талаар мэдлэг, мэдээлэл сул байна. Тиймээс бид Австралийн жишээг судалж, дэлгэцийн хамаарлаас хүүхдүүдээ хамгаалах боломжтой гэж үзэж байна.

Хүүхэд дэлгэцийн хамааралтай болоход тархинаас ялгарах допамины хэмжээ ихэсдэг. Архи, хар тамхины хамааралтай болох, мөрийтэй тогтлоомд ороход хүний допамин ихэсдэг. Хүүхдүүд 2-3-хан настай хүүхдийн допамин ихэссэнийг анзаарахгүй явж байгаа нь ирээдүйд маш их хор уршигтай. Хүүхэд дэлгэцийн хамааралтай болсноор сэтгэцийн өвчтэй болох том аюул нүүрлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.