Азийн бүс нутгийн эдийн засгийн бодлого тодорхойлогчдод мега төслүүдээ танилцуулав


2-р сарын 13
17 цаг 09 минут

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Япон улсын Токио хотноо болж буй Олон улсын валютын сан, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн хамтарсан 7 дахь удаагийн уулзалтад оролцлоо. Энэ жилийн уулзалт “Хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засаг, төсвийн бодлого тодорхойлогчдын нийгэм, эдийн засгийн хүрээнд цаг үеийн чухал асуудлууд болон хэтийн төлөв” сэдвийн хүрээнд болов.

Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Сангийн сайд нар, Төв банкны ерөнхийлөгчид, Олон улсын валютын сангийн удирдлагууд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын удирдлагууд оролцож, эдийн засгийн цаг үеийн чухал асуудлуудын талаар санал солилцох зорилготойгоор хоёр жилд нэг удаа ийнхүү чуулдаг. Энэ удаагийн 7 дахь хамтарсан хуралдаанаар “Хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг хангах дараагийн бодлогын алхам”, “Ази, Номхон далайн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон Ази, Номхон далайн бүс нутгийн аж үйлдвэрийн бодлого” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцов.

476187716_617609047729245_8998425567912560512_n

Сангийн сайд Б.Жавхлан тус хуралд оролцох үеэр “Хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засаг, төсвийн бодлого тодорхойлогчдын дараагийн алхам” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын алхам, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар илтгэл тавилаа. Тэрбээр, Монгол Улсын аж үйлдвэрийн бодлого нь Ази, Номхон далайн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн уялдааг хангахыг зорьж байна. Монгол Улсын эдийн засгийг тэлэх, урт хугацааны өсөлтийг хангах зэрэг зорилт бүхий 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төслүүд нь дэд бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний станц болон зэс, ган, газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах зэрэг аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргах болно гэдгийг онцлов.

Мөн бусад орны илтгэгчид, аж үйлдвэрийн бодлогын урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахын тулд бүтцийн шинэчлэлийг хийх нь зүйтэй. Түүнээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхний өрсөлдөөнийг дэмжих нь чухал гэх зэрэг саналуудыг илэрхийлж байлаа.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.