Тайванийн их дэлгүүрт дэлбэрэлт болж, 4 хүн нас барав


2-р сарын 13
17 цаг 08 минут

Тайванийн их дэлгүүрт дэлбэрэлт болж, 4 хүн нас барав

Тайванийн төв хэсгийн Тайчун дахь Шин Конг Мицүкоши их дэлгүүрт өнөөдөр /2025.02.13/ үдээс өмнө 11:30 цагийн орчимд дэлбэрэлт болсноор дөрвөн хүн амиа алджээ. Нэг хүний амин үзүүлэлтүүд бүгд унасан боловч мэргэжлийнхэн хараахан нас барсан гэсэн мэдэгдлийг хийгээгүй байна. Мөн долоон хүн бэртэж гэмтсэнийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Тус их дэлгүүрийг Тайванийн Шин Конг групп, Японы Исэтан Мицүкоши холдинг нар хамтран ажиллуулдаг.

Бичлэгээс харахад барилгын дээд хэсэгт их хэмжээний хохирол учирчээ. Мөн барилгын дотор хэсгийн бичлэг харвал хүчтэй чичиргээ мэдрэгдсэний дараа хүмүүс дэлгүүрийг орхин зугтаж байв.

Гал унтраах албаныхны мэдээлснээр их дэлгүүрийн 12 давхрын орчимд хий дэлбэрчээ. Дэлбэрэлтийн шалтгааныг албаныхан шалгаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ4 цаг 12 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?4 цаг 13 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв4 цаг 14 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна4 цаг 16 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ4 цаг 18 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг4 цаг 22 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ4 цаг 23 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна4 цаг 26 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ4 цаг 29 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв4 цаг 29 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.