ОСНААУГ-ынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, жагсав


2-р сарын 13
17 цаг 07 минут

ОСНААУГ-ынхан цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, жагсав

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ын ажилтан, албан хаагчид өнөөдөр /2025.02.13/цалингаа нэмүүлэх шаардлага тавин Сүхбаатарын талбайд жагслаа.

Ажилчдын хэлж байгаагаар шинээр ажилд орж байгаа хүний үндсэн цалин сарынх нь 900 мянган төгрөг бол олон жил ажилласан нь сарын 1.3 сая төгрөг орчим аж. Харин инженерийнх сарын цалин 1.3 саяас 1.6 сая төгрөг. Гар дээр авдаг цалин нь хаанаа ч хүрэлцдэггүй. Хоол авч идэх нь байтугай авсан цалингаа зээлээ төлөөд л дуусдаг. Үүнээс болж тус газар ажиллах хүчний хомсдолд орж эхэлсэн. Үлдсэн хүмүүс нь байхгүй хүмүүсийнхээ оронд нөхөж ажиллах замаар цаг наргүй ажилладаг.

Тохижилт үйлчилгээний компанийнхны сарын цалин 3.5 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, ТҮК-ийн ажилчдаас хүнд нөхцөлд ажилладаг байтлаа хамгийн бага цалин авч буй. Өдөр бүр бохиртой ноцолддог. Улаанбаатар хотын орон сууцны шугам сүлжээ нэлэнхүйдээ муудсан. Шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байна гэхэд хөрөнгө мөнгө байхгүй гэдэг, эсвэл зун болохоор засварлана гэдэг. Түүнээс нь болж өдөр тутам ноцолддог бохирын шугамууд ч олон бий. Шөнө дөлөөр ч дуудагдаж ажиллах тохиолдол олон. Гэвч илүү цагийн хөлс авдаггүй.

Иймээсилүү цагийн хөлсөө цалин дээрээ нэмж бодуулж авдаг болох шаардлагыг тавьж буй юм байна.

Цалинг нь нэмэхгүй байгаа шалтгааныг тус газрын ажилтан мөн “Усны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифыг барьж байгаагаас мөн болж байна. Эрчим хүчний салбарынхан эрчим хүчний үнийг нэмүүтээ дагуулаад цалингаа нэмсэн. Гэтэл бидний цалинг өсгөх боломжийг олгохгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол ОСНААУГ ажитллах хүчний хомсдолд орж байна” гэлээ.

Тус жагсаалыг ОСНААУГ-ын ажилчдын эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулав.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.