Квант компьютер 5-10 жилийн дотор бий болно гэв


2-р сарын 13
17 цаг 06 минут

Практик бодлогуудыг бодож чадах бүрэн хэмжээний жинхэнэ квант компьютер ойрын 5-10 жилийн хугацаанд бий болно хэмээн Google корпорацийн Гүйцэтгэх захирал Сундар Пичаи таамаглаж байна. Тэрбээр Дубай хотод болж буй засгийн газруудын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ ингэж мэдэгджээ.  

 “Миний бодлоор квантын компьютерын хөгжлийн түвшин 2010-аад оны үеийн хиймэл оюун ухааны технологийг санагдуулж байна. Тэгэхээр 5-10 жилийн дотор квант компьютерыг практик хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой” гэж тэрбээр хэллээ.

 Квант компьютер нь ердийн супер компьютеруудтай харьцуулахад тооцооллыг 100 сая дахин хурдан хийж чадах боловч түүний ажиллагаа нь тогтворгүй, хөргөхөд маш хүчтэй төхөөрөмж шаардлагатай байгаа юм. Гэхдээ квант технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байгаа бөгөөд тооцооллын асар их хүчин чадлыг ашиглах бизнесийн зах зээл ирээдүйд бий болох төлөв харагдаж байна.

 Хамгийн хүчтэй супер комьютерууд Орчлон ертөнц оршин буй цаг хугацаатай тэнцэхээр хугацаанд бодох математикийн бодлогыг Google-ийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн квант машин 5-хан минутанд бодож чадсаныг тус компани 2024 онд мэдэгдэж байв.

 Квант комьютерын ирээдүйн зах зээлийг төрөөс зохицуулах нь одоохондоо эртдэнэ, гэхдээ засгийн газрууд шинэ төрлийн тооцооллын машин бий болсноос үүсэх үр дагаврыг одооноос тооцох хэрэгтэй гэдгийг С.Пичаи дурдав.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.