AI судалгаа хийж буй хувийн хэвшлийг дэмжинэ


2-р сарын 13
17 цаг 05 минут

AI судалгаа хийж буй хувийн хэвшлийг дэмжинэ

 ЦХИХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган "Data + AI Conference 2025" үйл ажиллагааг өнөөдөр /2025.02.13/ Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээлэл өгөв.


-Монгол Улсын хувьд хиймэл оюуныг хэрэглэгч орон. Цаашдаа илүү бүтээгч орон болгохын тулд ямар салбартаа илүү хөрөнгө оруулж, үүнийгээ дагаад төр ямар бодлого, шийдвэр гаргах вэ гэдэг дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа талаар санал бодлоо солилцож өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хиймэл оюун ухаан өөрөө орчин үед дижитал шилжилтийн ДНХ болоод байна. Дижитал шилжилт хөгжил дэвшлийн гол тулгуур болсон. Төрд маш их өгөгдөл байна. Төр их өгөгдлийг хувийн хэвшлийнхэн, хиймэл оюуны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг байгууллагуудад нээлттэй болгож өгөх шаардлага бий. Бидний хэрэглэдэг технологиуд маш их эрчим хүч зарцуулдаг. Тиймээс хиймэл оюунд суурилсан мэдээлэл технологийн ХАБ байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Үүний дэргэд Дата төвийг мөн байгуулахаар ТЭЗҮ гаргаж байна. Хиймэл оюуныг хариуцсан үндэсний зөвлөлийг байгуулна. Ингэснээр бодлогоо тодорхойлж хэрхэн ажиллахаа тодорхойлно. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнүүд маш чухал.

Тэгэхээр Шинжлэх ухааны академи, их сургуулиуд, хувийн хэвшил нийлээд энэ чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг урьж тодорхой хэмжээний дадлага, судалгаа, шинжилгээ хийх цалинтай хөтөлбөрийг зарлахаар төлөвлөж байна.

Үүнээс гадна төр засгийн зүгээс энэхүү ажлууд дээр  илүү олон хууль, журмаар боомилохгүй байх хэрэгтэй. Мөн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй хувийн хэвшлийг дэмжиж, татварын онцгой нөхцөл үзүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ6 цаг 41 минутын өмнөОлон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ6 цаг 41 минутын өмнөХос бичгийн хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагуудыг шалгаруулав6 цаг 41 минутын өмнөЭрчим хүчний станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна6 цаг 43 минутын өмнөМонголын баг гурван хүрэл медальтайгаар “Астана-2026”-г өндөрлүүллээ6 цаг 43 минутын өмнөАН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов6 цаг 45 минутын өмнөНэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ6 цаг 46 минутын өмнөЦахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна6 цаг 46 минутын өмнөЗуны цагийн тооллыг жил бүр хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа6 цаг 47 минутын өмнөӨвлийн идшээ бэлтгэхээс өмнө өдөр тутмын хэрэгцээгээ хангах нь чухал болжээ6 цаг 48 минутын өмнө26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.