The MongolZ-ын оролцох $1,250,000 шагналын сантай "PGL Cluj-Napoca" тэмцээн маргааш эхэлнэ


2-р сарын 13
17 цаг 02 минут

The MongolZ-ын оролцох $1,250,000 шагналын сантай "PGL Cluj-Napoca" тэмцээн маргааш эхэлнэ

#CS2 Дэлхийн аварга Natus Vincere, Spirit, Vitality болон G2 зэрэг шилдгүүд өнжиж байгаа тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлал монголчуудын талд байна.

PGL-ээс зохиож буй CS2-ын 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн хоёрдугаар сарын 14-23-ны хооронд Румын улсын Клаж-Напока болон Бухарест хотуудад болно.

Тэмцээнд оролцох 16 багийг дэлхийн чансааны дарааллаар шууд урьсан бөгөөд Монголын "The MongolZ" оролцохоор зөвшөөрсөн юм.

Монгол залуусын эхний тоглолт маргааш 22:00 цагаас Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг байх юм.

Тэмцээнд дэлхийн аварга "Natus Vincere", "Spirit", "Vitality" болон "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг шилдгүүд оролцохгүй өнжиж байгаа бол "FaZe Clan", "MOUZ" зэрэг томчууд тоглоно.

Тэмцээний хэсгийн шат швейцар системээр болох ба хамгийн түрүүлж гурав хожсон найман баг playoffs шатанд шалгарна. Финалын тоглолтоос бусад бүх тоглолт Bo3 журмаар болно.

Ялагч нь 400,000 ам.доллар авах бол ердөө оролцсоныхоо төлөө 12,500 ам.долларыг халааслах уг тэмцээнд монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" баг мөн оролцоно.

  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!1 цаг 53 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв1 цаг 54 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана1 цаг 54 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв1 цаг 55 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно1 цаг 55 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно1 цаг 56 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой1 цаг 57 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв1 цаг 59 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?2 цагийн өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.