Малайз: Талийгаач Ш.Алтантуяад учирсан хохирлыг барагдуулах ёстой


2-р сарын 12
16 цаг 27 минут

Малайз: Талийгаач Ш.Алтантуяад учирсан хохирлыг барагдуулах ёстой

Малайзын засгийн газар амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохиролыг яаралтай барагдуулах ёстой гэж тус улсын шүүх шийдвэрлэжээ. Тодруулбал, Малайзын засгийн газарт 30 хоногийн дотор Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа өнөөдөр /2025.02.12/ тушаасан байна. Гэсэн хэдий ч тус улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурал тавдугаар сарын 19-нд болно.

Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очно.

Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багиндаг мөн адил Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Муругиа үүрэг болгов. Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ.

Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.

Одоогийн байдлаар, Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна. Улмаар Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн онд ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно50 минут 32 секундын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"52 минут 8 секундын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ1 цаг 1 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов1 цаг 2 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ1 цаг 3 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ1 цаг 3 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна1 цаг 6 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ1 цаг 6 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ1 цаг 7 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.