"DeepSeek"-ийн үүсгэн байгуулагч дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд дэвшсэн байх боломжтой


2-р сарын 12
16 цаг 25 минут

"DeepSeek"-ийн үүсгэн байгуулагч дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд дэвшсэн байх боломжтой

“DeepSeek”-ийн үүсгэн байгуулагч хэр баян бэ?

Ажлын хажуугаар хийх бизнес байдлаар хоёр жилийн өмнө анх эхэлсэн “DeepSeek” өдгөө үүсгэн байгуулагч Лян Вэньфэнийг дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг болгож чадсан болов уу? Хэнээс асуухаас хариулт нь шалтгаална.

$150 тэрбум ч хүрэх вий…

“DeepSeek” компанийн үнэлгээ одоогоор нэг тэрбум ам.доллароос 150 тэрбум ам.долларын хооронд байх боломжтой гэж хиймэл оюуны чиглэлээр мэргэшсэн долоон эксперт үзэж байна. Наанадаж 2-30 тэрбум ам.долларын хооронд үнэлэгдэнэ гэж тооцвол компанийнхаа 84 хувийг эзэмшдэг Лян Вэньфэн Азийн хамгийн чинээлэг технологийн магнатуудын нэг болох юм.

“Хамгийн даржнаар тооцооллоо ч “DeepSeek” хэдхэн саяын орлоготойгоор тэрбум давсан үнэлгээнд хялбархан хүрэх боломжтой. Цаашдын өсөлтийг нь дурдаад ч хэрэггүй биз ээ” хэмээн “Glasswing Ventures” венчур хөрөнгө оруулалтын үүсгэн байгуулагч, удирдах партнер Рудина Сесери өгүүлжээ.

“Anthropic”, “OpenAI” зэрэг төстэй компаниудад суурилан тооцвол “DeepSeek”-ийн зах зээлийн үнэлгээ багадаа нэг тэрбум ам.доллар гэж Рудина Сесери үзсэн байна. Харин “Sweat Free Telecom”-ийн үүсгэн байгуулагч Чанакя Рамдев илүү өөдрөгөөр төсөөлж, үнэлгээ нь “OpenAI”-ийн 300 тэрбум ам.долларын үнэлгээний ядаж хагастай тэнцэх ёстой гэсэн байна. Хэрэв үнэн бол Лян Вэньфэний хөрөнгө 126 тэрбум ам.доллар хүрч, “Nvidia”-ийн Женсен Хуаны хөрөнгөөс ч давах юм.

Өрсөлдөгчдийг нь харвал “Amazon”-ийн хөрөнгө оруулалттай “Anthropic” 60 тэрбум ам.доллар, Францын тэргүүлэгч “Mistral AI” зургаан тэрбум ам.доллар, БНХАУ-ын өөр нэг стартап “Zhipu AI” гурван тэрбум ам.доллароор тус тус үнэлэгдэж байна.

Бараг ганцхан шөнийн дотор “DeepSeek” хиймэл оюуны өртгийн талаарх “Wall Street”-ийн ойлголтыг эргүүлж, хиймэл оюун хөгжүүлэх өнөөгийн шилдэг технологиуд болон АНУ-ын давамгайлалд эргэлзээ төрүүлсэн юм. Үүний улмаас “Nvidia”-ийн үнэлгээ түүхэнд байгаагүй дүнгээр буурч, технологийн салбарын хамгийн чинээлэг эрхмүүдийн нийт хөрөнгө 108 тэрбум ам.доллароор хорогдож байлаа.

Энэ бүгд нь өөрийн хүчээр бизнесээ босгож өдийг хүрсэн Лян Вэньфэний мандан бадралын түүх болж байна.

Оргил өөд

Лян Вэньфэн 1985 онд БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандун мужийн Жаньжян хотод төржээ. Тэрбээр Ханжоу хотын нэр хүндтэй Жөжяний их сургуулийг цахилгаан инженерийн мэргэжлээр төгссөний сацуу мэдээлэл, харилцаа холбооны инженерчлэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Лян Вэньфэн “DeepSeek”-ийг өөрийн хедж сан “High-Flyer Asset Management”-ийн хиймэл оюуны хэлтсээс салбарлуулах байдлаар 2023 онд анх байгуулжээ. Нэгэн үе 12 тэрбум ам.доллар удирдаж байсан тус санг Лян Вэньфэн их сургуульдаа хамт сурсан хоёр инженерийн хамт үүсгэн байгуулсан аж. Тэрбээр “DeepSeek”-ээс гадна “High-Flyer Asset Management”-ийн 51 хувь буюу 71 сая ам.доллартой тэнцэх хувь эзэмшдэг болохыг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн харьцуулсан шинжилгээ харуулж байна.

“DeepSeek”-ийг аль хэдийн олон зуун компани, мөн БНСУ, Австрали зэрэг улсын Засгийн газар аюулгүй байдлын үндэслэлээр хязгаарлаад байгаа юм. Хэдий тийм боловч БНХАУ дотроо “DeepSeek” технологийн компаниудын сонирхол, хөрөнгө оруулалтыг татах магадлал тун өндөр аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ10 сар 14. 13:23Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ10 сар 14. 13:22“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна10 сар 14. 13:18Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай10 сар 14. 13:17Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ10 сар 14. 13:16Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа10 сар 14. 13:13Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна10 сар 14. 13:12ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.