"Эрчим хүчний зориулалтаар ашиглагддаг бүтэн угаасан нүүрс ашиглах хэрэгтэй"


2-р сарын 12
16 цаг 23 минут

"Эрчим хүчний зориулалтаар ашиглагддаг бүтэн угаасан нүүрс ашиглах хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тэргүүтэй гишүүд Засгийн газрыг огцруулах саналд УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн шүү дээ. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

-Миний хувьд Засгийн газрыг огцруулах асуудалд шийдвэрээ гаргаагүй байна. Надад одоогийн байдлаар гарын үсэг зурах санал ирээгүй байгаа. Гэхдээ дэмжиж байгаа эсэхийг асуусан хүмүүст байр сууриа илэрхийлсэн. Намайг ямар бөөрөнхий хариулт хэлж байна аа гэж байна лээ. Гэхдээ үр дүн нь маш ноцтой асуудал учраас ингэж хандахаас өөр аргагүй. Уг нь хамтарсан Засгийн газар байгуулагдаад хагас жил гаруй хугацаанд ажиллаж байна. Өмнөө том, том зорилго тавьчихсан. Тэгэхээр хугацаа өгвөл бидний хүсч байгаа зорилго ч гэсэн биелнэ. Нөгөө талдаа хэд хэдэн асуудлаас болоод хариуцлага хүлээх хугацаа нь болчихсон, Ерөнхий сайдаа солимоор байна гэдэг асуудал зөвхөн гарын үсэг цуглуулах санал гаргасан гишүүний сэтгэл ханамжгүй байдлаас хамаараагүй. Нийгэмд бас хүлээлт байна гэдэгт санал нэг байна. Гэхдээ сольё гээд сольчихож болдоггүй ноцтой асуудалд хурдан дуугарахыг хүсэхгүй байна.

-Хамгийн сүүлд угаарын хийн хордлогын улмаас нэг гэр бүлийн 6 хүн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Та утааны сонсголын ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд иргэд олноороо угаартаж амиа алдаж байгаа асуудалд ямар дүгнэлт хийж байна вэ? 

-Нэг тохиолдолд иргэн угаартаж амиа алдсан байлаа гэхэд, яг тухайн нөхцөлд юунаас болсон бэ гэдэг маргааныг эцэс төгсгөлгүй хийж болно. Яг тэр өдөр юу болсон бэ гэдэг дээр ямар ч шалтгаан байж болно. Гэхдээ бид статистик тоог харах хэрэгтэй. Статистик огцом өссөн тохиолдолд юунаас болов гэдэг дээр дүгнэлт хийх нь чухал. Сүүлийн жилүүдэд бол түлшнээс болоод өссөн байна. Үүнийг сүүлийн 5-6 жилийн статистик харуулж байхад, хүлээн зөвшөөрөөд дараагийн арга хэмжээнүүдээ авах хэрэгтэй. Тортог буурлаа гэж баярлаад нэг жилийг нь өнгөрөөчихсөн, гэтэл дараа жил нь угаарын статистик нэмэгдчихсэн. Уг нь ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Нөгөө өндөр үнслэгтэй, муу шатдаг түүхий эдээ болиод сайн шаталттай түүхий эдээр хийх шийдвэрийг гаргаагүй өдийг хүрчихсэн. Энэ өөрөө тун хариуцлагагүй үйлдэл.

Тэгэхээр одоо юуны түрүүнд түлшнийхээ түүхий эдийг солих хэрэгтэй.

Түүхий эд нь 20-30 хувийн үнслэгтэй биш 10 хувийн үнслэгтэй, гялтайсан хар нүүрсээр хийх юм бол утаа буураад шалихгүй юм аа гэхэд угаараар хордсон статистик буурна. Үүнд би итгэлтэй байна. Иргэд ч сэтгэл ханамжтай байна.

-Иргэд өнөөдрийн байдлаар хэрэглэж байгаа түлшиндээ итгэлгүй байна. Унтаад өглөө сэрэх үү, үгүй юу гэдэг айдастай байна шүү дээ. Та түлшний түүхий эдийг солих хэрэгтэй гэлээ. Үүн дээр яг бодит ямар шийдэл байгаа юм бэ? 

-Нүүрс бол нүүрс. Нүүрсийг шатаахаар дутуу шаталтаас болж угаарын хий гардаг. Тэрнээс бусдаар нүүрс дотор агуулагдаж байгаа барьцалдуулагч түүхий эдээс зэргээс нээх хамаарахгүй. Тэгэхээр химийн найрлага нь хортой болохоор хүмүүс хордоод байгаа юм биш. Ямар ч хоргүй цэвэр нүүрс, мод, байгалийн хийг шатаагаад агаар хангалтгүй байх юм бол угаарын хий гарна. Гарсан угаарын хий нь яндангаар гарч байх юм бол асуудалгүй. Зарим нүүрс дүрэлзэж, амархан шатдаг. Амархан шатаж байх юм бол угаарын хий бага. Гэтэл зарим нүүрс тортог багатай хэр нь амархан шатдаггүй, ийм нүүрснээс илүү их угаарын хий гарна. Тэгэхээр тэр гарч байгаа угаарын хий нь наашаа гараад байна. Дээрээс удаан шатаж байгаа учраас их гараад байгаа нь асуудал болоод байна. Тийм учраас түлшнийхээ түүхий эдийг солих хэрэгтэй байна. Одоо ашиглаж байгаа нүүрс хагас угаасан, хагас ашигласан нүүрс байгаа. Тиймээс цэвэр эрчим хүчний зориулалтаар ашиглагддаг бүтэн угаасан нүүрс ашиглах хэрэгтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна9 сар 23. 16:14З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо9 сар 23. 16:13БНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа9 сар 23. 16:13Дизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв9 сар 23. 16:12Гэмт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд Монгол Улс оролцож байгаад Хаити улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв9 сар 23. 16:12Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв9 сар 23. 16:10Суурьшлын бүсэд нэвтэрсэн хүрэн баавгайг шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авна9 сар 23. 16:10Хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулна9 сар 23. 16:09Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэллээ9 сар 23. 16:08БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 23. 16:06Хотын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ9 сар 23. 15:00Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар9 сар 22. 16:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.