“8 нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд зөвшөөрлөө 8 сар хүлээдэг тогтолцоог халах ёстой”


2-р сарын 12
16 цаг 22 минут

“8 нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд зөвшөөрлөө 8 сар хүлээдэг тогтолцоог халах ёстой”

"Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаар мэдээлэл өгч байна.

Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг "Бид сүүлийн 30 жилд ардчилсан тогтолцоотойгоо зохицож өсөлт хөгжил гаргах гэж яваад байна. Гэхдээ бизнесийн төлөөлөл болсон байгууллагууд болохгүй байгаа асуудлаа илэрхийлж, болох хүртэл ярьсаар байх болно. Бизнес эрхлэх гэхээр хуулиасаа давсан зөвшөөрлүүдтэй. Ингээд эхнээсээ яамдууд зарим журмуудаа цуцалж байх шиг байна. 8 нэрийн дэлгүүр ажиллуулах гэж байцаагчаасаа зөвшөөрлөө 8 сар хүлээдэг байж болохгүй" гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “МҮХАҮТ Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизенс ээлтэй хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.  Цар тахлын дараа бизнес эрхлэхэд тулгарч буй саад тотгор чөдрийг халахаар хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж ойлгож болно.  

Нэгдүгээр татварын орчныг цогцоор нь шинэчлэл хийх ёстой. ЖДҮ болон залуучууд, өрхийн бизнесийг татвараас чөлөөлж хөл дээр нь босгох шаардлагатай. Ажилчид болон албан байгууллагууд аль аль нь 25 хувийн шимтгэл төлдөг.  

Мөн хэдийгээр зөвшөөрөл багассан мэт боловч хуулиасаа давсан баримт бичгүүд бий. Эдгээрийг халж нийтийг төлөөлсөн байгууллагууд руу шилжүүлж, бүх зөвшөөрлийн 50 хувийг халах шаардлагатай. 251 зөвшөөрлөөс 121 нь хуулиас давсан зөвшөөрлүүд бий. 1300 гаруй зөвшөөрөл биш мөртлөө зөвшөөрөл шиг баримт бичгүүд байдаг" гэлээ.

Мөн дээрх байгууллагууд нэгдэн дараах уриалгыг гаргажээ. 

Бизнес эрхлэхэд саад болж буй өөр нэг хүчин зүйл бол төрөөс олгодог зөвшөөрлийг авахад тоймгүй их бичиг баримт шаардаж, олон арван шат дамжлагыг дамжиж  100 хүртэл хоног хүлээх шаардлага үүсгэдэг гаж тогтолцоо бий болсон. 

Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл, үүнээс 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байгаагаас Байгаль орчны чиглэлээр 9 баримт бичиг, 42 шат дамжлагыг 22 хоногт, Соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичиг, 80 шат дамжлагыг 58 хоногт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичиг, 138 шат дамжлагыг 60 хоногт, Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг, 126 шат дамжлагыг 40 хоногт шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Бизнес эрхлэхэд төрөөс авах ёстой бичиг баримтыг дурдвал

  • 331 гэрээ, 264 бүртгэл, 
  • 232 дүгнэлт, 161 тодорхойлолт, 
  • 132 гэрчилгээ, 46 эрх олголт, 
  • 30 батламж, 30 магадлан итгэмжлэл, 1
  • 4 лиценз, 9 сертификат байгаа ба эдгээр нь зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг.

Эдгээр нөхцлийг шийдвэрлэх арга зам бол Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн хууль бус дүрэм, журам болон ач холбогдолгүй баримт бичгийг хүчингүй болгох, зөвшөөрлийн шат дамжлагыг багасгах, хүсэлтийг хуульд заасан хугацаанд хурдан шуурхай шийдвэрлэдэг болоход оршино.

Иймд зөвшөөрлийн тухай хууль болон татварын гол хуулиудад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, аан, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээхийн төлөө цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд үнэтэй санал санаачилгыг гаргахыг нийт бизнес эрхлэгчдэдээ уриалжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.