Туршилтын шинэ төслүүд хэрэгжүүлнэ


2-р сарын 12
16 цаг 16 минут

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн хурлаар энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг батлах, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл, Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрт нэмэлт оруулах, Ажил мэргэжлийн стандартын төслийн тухай, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн 2025 оны төсвийг хуваарь батлах, зөвлөмж гаргахыг хэлэлцэж, тогтоолын төслүүдийг баталлаа.

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр энэ онд 5 багц үйл ажиллагаа, Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тодорхойлсон 6 багц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр туршилтын шинэ төслүүдийг хэрэгжүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Job center” төвийг ажиллуулж, дэмжих туршилтын төсөл, зорилтот бүлгийн иргэний үүсгэн байгуулсан бичил, жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих “Хөгжлийн гүүр төсөл”-ийг туршин нэвтрүүлэх юм.

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ онд санхүүжүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийн үйл явцыг сайжруулах, өмнөх жилүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг засахад ахиц дэвшил гаргахад онцгойлон анхаарч байгааг ГБХНХЯ мэдээлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.