"Монгол" нүүдэлчин өвлийн Фестивалийн бэлтгэл 50 хувьтай үргэлжилж байна


2-р сарын 11
17 цаг 23 минут

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн бэлтгэл ажилтай танилцсан байна. Тус арга хэмжээ 2025 оны хоёрдугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил одоогийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

"Монгол" нүүдэлчин өвлийн Фестивалийн бэлтгэл 50 хувьтай үргэлжилж байна

Фестивалийн хүрээнд Монголын соёлын биет бус өвийг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний баяр, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ зохион байгуулагдах юм. Тухайлбал, "Мазаалай" олон улсын цас мөсний наадам, мөсөн сийлбэрийн үзэсгэлэн, үндэсний өв уламжлалыг таниулах тусгай өртөөнүүд, уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээнүүд зохиогдохоор төлөвлөгджээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин фестивалийн ач холбогдлыг онцолж, холбогдох албаныханд иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэх талаар чиглэл, үүрэг өгчээ.

Нүүдэлчин Монголчуудын эртнээс нааш тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг Монголын Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Фестивалийн үеэр “Мазаалай” Олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд Монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн зохион байгуулахаар болжээ.

 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.