Богдын ордны зураачийн “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа дэлгэнэ


2-р сарын 3
14 цаг 38 минут

Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг /XVIII-XX зууны эхэн үе/” сэдэвт тусгай үзэсгэлэнг Монгол арт галерейд энэ сарын 7-нд нээнэ.

Одоогоос 113 жилийн өмнө, өвлийн тэргүүн сарын 20-ны өдөр буюу аргын тооллын хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Монгол Улсын нийслэл хотоор өргөмжилсөн юм. 

Үзэсгэлэн Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, Богдын хүрээ хотыг харуулсан гэрэл зураг, Видео танхимд үзүүлэх баримтат нэвтрүүлэг гэсэн гурван хэсэгтэй. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын музей, Монгол арт галерей ажиллаж байна.

 Энэхүү үзэсгэлэнд Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Монгол арт галерей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 орчим монгол зургийн бүтээлийг анх удаа нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. 

Мөн ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээл ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулахад үзэсгэлэнгийн зорилго оршиж байна. 

Тус үзэсгэлэнгийн үеэр онцлох бүтээлээр 1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх шинээр олдсон монгол зургийг анх удаа эх хувиар олон нийтэд 7 хоногийн хугацаатай дэлгэх юм. Түүнчлэн Их хүрээ баялаг өгүүлэмжтэй, дахин давтагдашгүй монгол зургийг шинээр амилуулсан хуулбар зургийн нээлтийн ёслол болно.

Уг шинэ хуулбар зургийг Монгол арт галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, мөн сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийж байна. 

Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл олны хүртээл болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.