Ц.Баатарсайхан холбооны тэргүүнээс чөлөөлөгджээ


1-р сарын 31
16 цаг 35 минут
Ц.Баатарсайхан холбооны тэргүүнээс чөлөөлөгджээ
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүний оронд "Лүүк Монголиа" компанийн захирал Т.Баттулга сонгогджээ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж санал хурааж чөлөөлсөн байна.
Хурлаар Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан үүргийг хашиж байсан "Лүүк Монголиа" ХХК-ийн ерөнхий захирал Т.Баттулгыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн 100 хувийн саналаар дэмжин томилжээ.
Аялал жуулчлалын тухай хуулийг 25 жилийн дараа 2023 оны тавдугаар сарын 5-нд баталсан. Хуулийн нэг онцлох заалт нь энэ салбарт шинээр орж ирэх гэж байгаа гарааны компаниудыг дэмжиж, тусгай зөвшөөрөл шаардахаа больсон. Мөн төртэй хамтран ажиллах аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоог байгуулах тухай заалт юм.
 
Аялал жуулчлалын салбар олон холбоодтой бөгөөд хууль батлагдсанаар бүх холбоод нэгдэн, нэг  том холбоо байгуулж ажиллах. Тэгж байж аялал жуулчлалын салбарын бодлогыг төртэй хамтран зангидаж, энэ салбарыг хөгжүүлнэ гэж хууль санаачлагчид онцолж, энэ заалтыг тусгасан билээ.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо 2023 онд 130 гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2024 онд 378 гишүүн байгууллагатай болж өргөжин 2025 оны эхний сард 24 байгууллага шинээр гишүүн болж нийт гишүүн байгууллагуудын тоо 400 даваад байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25Ли Жэ Мёны хэрэглэсэн бүхэн трэнд6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.