“Орон сууцны холимог хороолол байгуулж, ялгаатай орлоготой хүмүүсийг нэг дор амьдруулъя”


1-р сарын 24
16 цаг 57 минут

“Орон сууцны холимог хороолол байгуулж, ялгаатай орлоготой хүмүүсийг нэг дор амьдруулъя”

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Бид бодит байдлаа сайн эгцэлж харах ёстой. Олон шилэн, өндөр барилгатай болсон. Тэгээд хөгжсөн үү гэвэл үгүй. Иргэндээ ээлгүй, иргэдээ бухимдуулсан өндөр өртөгтэй хот болчихсон. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний асуудал туйлдаа хүртэл дордсон. Нийслэлчүүдийн гол хүсэл мөрөөдөл нь чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах.

Нэг бүлэгт сурах хүүхдийн стандарт хэрээс хэтэрсэн. 60-аас дээш хүүхэдтэй анги ч байна. Энд эрх ашиг зөрчигдөж байгааг олон судалгаанд бичсэн. Ийм байдлаар эрх нь зөрчигдсөн 152 мянган хүүхэд байна. Хэчнээн сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн бэ?

Сурагчдын амралт эхлэхээр түгжрэл алга болчхож байна. Тэгэхээр амраагаад бай гэсэн үг биш. Гэрийн ойр сургууль байх, тэр сургууль чанартай байх асуудал чухал байгаа юм” гэв.

Хотын дарга Х.Нямбаатар “Бидэнд чанартай боловсрол олгох боломж бүрдээгүй. Анги дүүргэлтийн норм хэтэрсэн, тухайн хороололдоо сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байна. Улаанбаатарт одоо байгаа сургуулиуд дээр нэмээд 51, дагуул хотод 72 нийт 123 сургуулийг шинээр бий болгосноор анги дүүргэлтийг 30 гэдэг тоонд барина.

Надад нэг ийм бодол байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд холимог орон сууцны хороолол байгуулж, орлогын түвшнээр ялгамжтай хүмүүсийг нэг дор амьдруулъя. Тэр хүмүүсийг татахын тулд чанартай, хөтөлбөртэй сургуулиудыг тэнд байгуулъя. Жишээ нь “Газарчин” хотхон дотор Сингапурын 2000 ам.долларын хөтөлбөртэй сургууль байна. Энэ сургуулийн ТУЗ-ийн удирдлагуудыг энэ сарын 29-нд хүлээн авч уулзана. Энэ мэтчилэн хөтөлбөртэй сургуулиудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн Сэлбэ, Баянхошуу, Шархадны төслүүд дээр оруулж ирж яагаад болохгүй гэж” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ7 цаг 31 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ7 цаг 31 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав7 цаг 32 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ7 цаг 32 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно7 цаг 33 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа7 цаг 33 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ7 цаг 34 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ7 цаг 34 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ7 цаг 35 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна7 цаг 35 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.