Б.Баянмөнх агсны амь насыг хохироосон хэрэгт 15 жилийн ял оноов


1-р сарын 24
16 цаг 54 минут

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2024 оны зургадугаар сарын 15-нд гарсан. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь тус хэргийг үйлдсэн гэж буруутгагдсан.

Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийж, П.Отгонбаатарыг Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэмээн гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.

П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Прокуророос П.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ. Улмаар хэргийн шүүх хурал өчигдөр /2025.01.23/ болж, шүүхээс П.Отгонбаатарт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг хэргээс шалтгаалан нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, сурталчилгааг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргаж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ9 сар 17. 14:42“Монголын хилчдийн өдөр” тохиож байна9 сар 17. 14:41Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав9 сар 17. 14:37Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна9 сар 17. 14:36Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 14:36Владимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна9 сар 17. 14:35Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна9 сар 17. 14:32Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.