"Мазаалай-2025" Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд 10 орны уран бүтээлчид оролцож байна


1-р сарын 24
16 цаг 33 минут

"Мазаалай-2025" Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 23-26-нд болж байна.

 Тус тэмцээн Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна олон улсад өөрийн орныг сурталчилж буйгаараа онцлогтой.

 Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү тэмцээнд ОХУ, БНХАУ, Малайз,Чех, Якут , Польш, Америк, Солонгос, Мексик улсаас 14 урлаач оролцож, дотоодын 6 багийн 28 уран бүтээлч сийлбэрээ урлаж байна. 

2000 оны эхээр Монголд мөсөн сийлбэрийн урлаг танигдаж эхэлсэн бөгөөд өдгөө Монголын уран бүтээлчид олон улсад тогтмол тэргүүн, дэд байр эзлэн, эх орноо сурталчилж, уламжлалт гар урлал, хийц сэтгэлгээг шингээсэн бүтээлүүдээрээ дэлхийд нэгэнтээ танигдан байр сууриа олсон байна. 

Монгол уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаанд тогтмол амжилт гарган оролцохоос гадна олон улсын шүүгч, зохион байгуулагчаар ажиллах болжээ. Энэ жил “WELCOME TO MONGOLIA” сэдвийн тэмцээнд оролцож буй 14 багийн уран бүтээлчид өөрсдийн зохиомжоо гарган 14 өөр утга санаа илэрхийлэл бүхий бүтээл туурвих юм.

 

Олон улсын мөсөн сийлбэрчдийн тэмцээний зохион байгуулагчаар Байгаль Орчин, Аялал, Жуулчлал, Залуучуудын Яам, Монголын Үндэсний Мөсөн Сийлбэрийн холбоо ажиллаж байна.

 

Энэхүү тэмцээнийг 2024 оноос Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны санаачилгаар 2024 онд “SAVE MАZAALAI” үйл ажиллагааны хүрээнд Sky Resort цанын баазад анх удаагаа зохион байгуулж 7 орны 24 уран бүтээлчид оролцож байв.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.