Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо


1-р сарын 23
17 цаг 27 минут

 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжнаас ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит” болгон нэршүүлэхийг НЗД-ын зөвлөлийн хурлаар шийдлээ. 

Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Засгийн газрын Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журамд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх, түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалах зорилгоор гудамж, талбайг нэршүүлдэг”-ийг тодотгосныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлсэн юм. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт П.Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан билээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа5 цаг 31 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна5 цаг 32 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна5 цаг 33 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана5 цаг 34 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ5 цаг 35 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ5 цаг 35 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна5 цаг 37 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө5 цаг 38 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ5 цаг 38 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав5 цаг 39 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.