Оросууд сураггүй бологсдоо хайх ажил эхлүүлэв


1-р сарын 23
17 цаг 26 минут

Оросууд сураггүй бологсдоо хайх ажил эхлүүлэв

ОХУ-ын Курск мужийн оршин суугчид өнгөрсөн наймдугаар сард болсон Украины довтолгооны үеэр холбоо тасарсан төрөл төрөгсдөө хайх хөдөлгөөн эхлүүлээд байна. Тодруулбал, Украин Курск мужид явуулсан довтолгооныхоо хүрээнд хэд хэдэн жижиг хот, тосгоныг эзэлсэн. Улмаар эрх баригчид иргэдээ хамгаалж, тэдэнд нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлээгүй гэж Курск мужийн бусад оршин суугчид үзэж байна.  Тухайлбал, тус мужийн Суджад 3 мянга орчим хүн гацсан хэвээр байгаа гэж үзэж байна. Тэдний төрөл төрөгсөд олон нийтийн цахим сүлжээгээр Орос, Украины засгийн газар болон олон улсын байгууллагуудаас тусламж хүсчээ.

Тэд "#YaMySudzha" (I Am/We Are Sudzha) хэштег ашиглан мэдээлэл түгээж байна.

Уг ажлыг удирдаж буй хүмүүсийн нэг бол өндөр настай эцэг эхээ олох гэж хэдэн сарын турш хичээж буй Любовь Прилуцкая юм. Тэрбээр сэтгүүлчдэд хэлэхдээ, "Эрх баригчдын гаргасан ор сураггүй алга болсон, нас барсан гэх нэрс худал байгаа тул цахим сүлжээг ашиглан бодит үнэнийг хайхаас өөр аргагүй" гэсэн юм.

Өнгөрсөн Бямба гаригт нутгийн олон арван оршин суугчид ойр дотнын хүмүүсээ эргүүлэн авчрах, тулалдааны улмаас дүрвэсэн хүмүүсийн нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авахыг шаардаж, мужийн захирагчийг эсэргүүцэн жагсчээ.

Үүний зэрэгцээ Украины тал 2022 оны хоёрдугаар сараас хойш Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон иргэд нь одоог хүртэл сураггүй байна гэж мэдэгдэв. Мөн Оросын иргэдэд Курск мужаар аюулгүй орж, гарах боломжийг олгож байгаа гэв. Гэсэн хэдий ч одоог хүртэл "#YaMySudzha" цахим хөдөлгөөний тусламжтайгаар нэг ч хүн олдоогүй байгаа аж.

Украины Курск дэх довтолгоо 2024 оны наймдугаар сарын 6-нд эхэлсэн бөгөөд эхэндээ хурдацтай ахиц дэвшил гаргаж байсан. Гэвч Орос улс нэмэлт хүч, тэр дундаа Хойд Солонгосоос цэргээ илгээсний дараа удааширсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ10 сар 30. 15:36"Казахстанаас гадна бусад улсын иргэн болсон хүмүүст халамж олгосон эсэхийг шалгаж байна"10 сар 30. 15:36Google-ийн зах зээлийн үнэлгээ 500 тэрбум ам.доллароор буурчээ10 сар 30. 15:35Оюу толгойн хоёр ажилтны гэмтэл амь насанд халгүй, 13 ажилтныг эмнэлгийн хяналтаас гаргажээ10 сар 30. 15:35Дарханы дулааны цахилгаан станцын насжилтын хугацаа хэтэрч гэмтэл гарчээ10 сар 30. 15:35Н.Учрал: Оюутолгойгоос ногдол ашиг авах нь баталгаажсан, тоогоо бол тогтоогүй10 сар 30. 15:34Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 15:32Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 15:31Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 30. 15:31Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 15:24Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй10 сар 29. 16:51ББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ10 сар 29. 16:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.