БНХАУ-ын Засгийн газар Хамтын сан, даатгалын компаниудыг хувьцааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэл өгөв


1-р сарын 23
17 цаг 25 минут

БНХАУ-ын Засгийн газар Хамтын сан, даатгалын компаниудыг хувьцааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэл өгөв

БНХАУ-ын жишиг “CSI 300 Index” 1.8 хувиар өсөж, долоо хоногийн хамгийн өндөр өсөлт үзүүллээ.

БНХАУ орон нутгийн хамтын сангууд болон даатгалын компаниудын хувьцаанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхээр болсноо мэдээллээ.

Хамтын сангууд ойрын гурван жилийн хугацаанд БНХАУ-ын компаниудад эзэмшиж буй хувьцаагаа жил бүр хамгийн багадаа 10 хувиар нэмэгдүүлэх ёстой болж байгаа аж. Мөн Төрийн өмчит  даатгалын томоохон компаниуд 2025 оноос даатгалын хураамжаас олсон орлогынхоо 30 хувийг хувьцаанд хөрөнгө оруулдаг болох шаардлагатай болно гэж БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хорооны дарга Ву Чин мэдэгджээ.

Дээрх мэдэгдлийн дараа БНХАУ-ын жишиг “CSI 300 Index” 1.8 хувиар өсөж, долоо хоногийн хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол “Hang Seng Index” 0.8 хувиар өссөн байна.

“Bank of East Asia”-ийн хөрөнгө оруулалтын Ахлах стратегич Жэйсон Чан “Энэхүү бодлого нь БНХАУ-ын хувьцаанд, ялангуяа ногдол ашгийн өгөөж өндөртэй Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаанд маш ашигтай” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр "Даатгалын компаниуд ердийн үед орлогынхоо 15-20 хувийг  хувьцаанд хөрөнгө оруулалт хийхэд зарцуулдаг бөгөөд энэ хэмжээг 30 хувь болгож нэмэгдүүлсэн нь үнэхээр гэнэтийн шийдвэр" болсныг тодотгосон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.