Н.Учрал: Өөрийг нь томилсон хүн рүү залгаж аврал эрдэг тогтолцоог халах хэрэгтэй


1-р сарын 23
17 цаг 24 минут

Н.Учрал: Өөрийг нь томилсон хүн рүү залгаж аврал эрдэг тогтолцоог халах хэрэгтэй

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн асуусан асуултад Н.Учрал гишүүн хариулт өгөв. 

Тэрбээр, Төрийн өмчит компаниудад асуудал үүсээд байдаг зүйл зөвхөн манай улсад байгаа юм биш. Энэ хууль гарснаар засаглал илүү оновчтой болно. Засгийн газар хэрхэн оролцох заагийг тодорхой болгож өгнө.

Мөн хувийн хэвшилтэй адил гүйцэтгэлийн үнэлгээ, KPI, индикаторуудын дагуу үнэлдэг зөв тогтолцоо руу төрийн өмчит компаниуд шилжиж, өрсөлдөөний зарчим руу шилжиж байна. Ингэхээр бүтээмж нэмэгдэнэ.

Харин ажлын хэсгийнхнээс хүсэх зүйл нь энэ шалгуурыг багасгаж болохгүй. Гурван жил санхүүгийн алдагдлаа огт бууруулаагүй байх нь компанийг татан буулгах үндэслэл болно гэдгийг төсвийн хуулийг дагалдуулаад хийсэн.

Санхүүгийн алдагдлаа яаж бууруулах уу гэхээс илүү өөрийг нь томилсон хүн рүү залгаад аврал эрдэг энэ дампуу тогтолцоог одоо халахгүй бол болохгүй. Тэгэхээр хуулиа батлаад хуулийн дагуу чаддаг сайн мэргэжилтнүүд нь компаниа удирддаг, дагаад төрийн өмчит компанийн удирдлагуудын нэр хүнд өсөх ёстой гэдэг агуулгыг баримталж байна гэв.


 

   14 цаг 12 минут
2025.01.23

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр, Цаашид эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулж, үе шаттай ажиллаж байна.

Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах улс төрийн шийдвэрийг гаргалаа гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.