"Samsung" компани "Galaxy S25" цувралаа танилцуулав


1-р сарын 23
17 цаг 24 минут

"Samsung" компани "Galaxy S25" цувралаа танилцуулав

"Samsung Electronics" компани өнөөдөр цоо шинэ "Galaxy S25" цувралаа танилцууллаа. Энэхүү цуврал нь "Galaxy S25", "Galaxy S25 Plus" болон "Galaxy S25 Ultra" гэсэн гурван загвартай. "Unpacked" нэртэй уг арга хэмжээ Калифорниа мужийн Сан Хосе хотын "SAP" төвд боллоо.

Шинэ цувралаараа хиймэл оюун ухааныг үйлдлийн системтэй нэгтгэхэд гол анхаарлаа хандуулсныг компанийн Гар утасны бизнесийн хэлтсийн дарга Ро Тэ Мун онцолжээ.

Тодруулбал, "Galaxy S25" цуврал нь "Snapdragon 8 Elite Mobile Platform"-оор ажилладаг. Энэхүү платформыг "Samsung Electronics" компани "Qualcomm Inc."-тай хамтран боловсруулжээ. Энэ нь "Galaxy S" цувралууд дундаас хамгийн хүчирхэг процессорт тооцогдох аж.

Өмнөх үеийн утаснуудтай харьцуулахад дэлгэцийн зургийн масштабын чанар, эрчим хүчний хэмнэлтийн гүйцэтгэлийг 40 хүртэл хувиар сайжруулсан байна. "Galaxy S25" цуврал нь "Samsung"-ийн хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглэгчийн интерфэйс болох "One UI 7" дээр ажилладаг. Энэ нь олон програм ашиглах хэрэгцээг багасгаж, програмууд хоорондын харилцан үйлчлэлийг идэвхжүүлдэг. Мөн хэрэглэгчид тодорхой зургийн байршлыг тогтоох, дэлгэцийн фонтын хэмжээг тохируулах эсвэл аман командын тусламжтайгаар бусад ажлыг гүйцэтгэх боломжтой болж байна. Цаашилбал, 20 хэлийг дэмждэг шууд орчуулгын функцтэй.

Харин камерын хүчин чадлын тухайд 50 сая пикселийн хэт өргөн камертай. Гэтэл өмнөх загвар нь ердөө 12 сая пикселийн камертэй байв. Хиймэл оюун ухаанаар ажилладаг "ProVisual" програм нь янз бүрийн гэрэлтүүлгийн нөхцөлд өндөр нарийвчлалтай зураг авах боломжийг олгодог.

Мөн аудио баллуур гэх функцтэй. Энэ нь хүсээгүй дуу чимээгээ бичлэгнээс арилгах, хүрээлэн буй орчны дуу чимээг хянах боломж олгодог функц юм.

Шинэ "Galaxy S25" цуврал ирэх сарын 7-нд дэлхий даяар албан ёсоор худалдаанд гарна. Өмнөд Солонгост урьдчилсан захиалга энэ сарын 24-өөс хоёрдугаар сарын 2-ны хооронд явагдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.