Х.Булгантуяа: Төрийн байгууллагын аливаа томилгоо 100 хувь мерит зарчмаар явах ёстой


1-р сарын 23
17 цаг 22 минут

Х.Булгантуяа: Төрийн байгууллагын аливаа томилгоо 100 хувь мерит зарчмаар явах ёстой

Саяхан Монголбанкны болон Санхүүгийн зохицуулах хорооны тодорхой албан тушаалд нэр дэвшигчдээс сонгон шалгаруулж, шинэ томилгоо хийсэн билээ.

Энэ талаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагч, газар зохион байгуулагчаараа 20 жил ажиллаж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга байсан хүнийг сонголоо. Санхүүгийн салбар ийм байхад яаж хөгжих юм бол оо. Иргэд санхүүгийн зах зээлд яаж итгэх вэ. Та бүхэн өөрсдөө хараад үнэлэлт, дүгнэлт хийнэ биз дээ” хэмээн өөрийн сошиал хуудаст томилгоог эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн.

Энэ салбарыг удирдах, хянах гэж байгаа  албан тушаалтан нь мэргэжлийн бөгөөд хариуцлагатай нэгэн байх ёстой.

Бид түүнээс энэ талаар дэлгэрэнгүй тодруулахад "Нэр дэвшигчдийн материудаас холбогдох байнгын хорооноос сонгон шалгаруулалт хийж шалгаруулалтын процесс үргэлжилсэн юм шиг байсан. Манай салбарын хүмүүс хүсэл зориг муутай, "Дээгүүрээ шийдчихдэг юм чинь дээ" гэсэн хандлагаар хойш суугаад байна уу даа гэж боддог. Манай санхүү эдийн засгийн салбарынхан үнэхээр мундаг хүмүүс байдаг. Өндөр ЭЕШ-ын оноотой байж л МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуульд ч оюутан болж элсэн ордог. Мөн гаднын их сургуульд суралцаж төгссөн хүмүүс энэ мэргэжлийнхэн гол төлөв байдаг.

Нэг үеэ бодоход Монгол Улсын санхүүгийн салбар нэлээд хөгжсөн. Тэгэхээр энэ салбарыг удирдах, хянах гэж байгаа  албан тушаалтан нь мэргэжлийн бөгөөд хариуцлагатай нэгэн байх ёстой. 200 гаруй мянган төрийн албан хаагч байгаа бол нөгөө талдаа дарга нь бусдын өмнөөс хариуцлага хүлээх чухал албан тушаал буюу байгууллагын хөгжлийн тодорхойлогч байдаг. Тиймээс томилгоонд 100 хувь мерит зарчим үйлчлэх ёстой гэж би боддог. Яагаад мэргэжлийн бус хүн материалаа ирүүлж, сонсголд орж ирж, цаашлаад сонгогдсон байгаад бухимдлаа илэрхийлсэн юм. Нөгөөтээгүүр иргэд, салбарын хүмүүс ч уг томилгоонд дургүйцлээ илэрхийлэн надад хандсан" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай1 цаг 22 минутын өмнөЦагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай1 цаг 23 минутын өмнөМонгол Улсын зүүн хязгаараас Б.Бямбадорж: Цэрэгт гэртээ байгаа юм шиг сайхан тав тухтай байна1 цаг 26 минутын өмнөХархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов1 цаг 41 минутын өмнөЯпонд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг1 цаг 42 минутын өмнө"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"1 цаг 44 минутын өмнө“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”1 цаг 45 минутын өмнөХавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна1 цаг 45 минутын өмнөАзийн хөгжлийн банк ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өсгөх Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө баталлаа1 цаг 50 минутын өмнөCU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна1 цаг 54 минутын өмнөӨсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ2 сар 17. 17:05“Их Бурхант” цогцолбор хилчидтэйгээ хилээ манаж байна2 сар 17. 17:04
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.