Трамп цомхотголоо эхэлжээ


1-р сарын 23
17 цаг 21 минут

Трамп цомхотголоо эхэлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "сэргэх хөтөлбөр"-ийнхөө хүрээнд цомхотгол явуулах ажлаа эхлүүлэв. Тэрбээр хүйсийн олон талт, тэнцвэртэй байдал зэрэг бодлогыг хариуцдаг холбооны албан тушаалтнуудыг нэн даруй ажлаа өгөхийг тушаажээ. Тодруулбал, Трамп Даваа гаригт засгийн газрын "DEI"-д хамаардаг олон талт байдал, тэгш байдал, хүртээмжтэй хөтөлбөрүүдийг зогсоож, бүх оффисыг нь хаах тушаалд гарын үсэг зурсан байна.

Тэрбээр "DEI" хөтөлбөрүүдийг "жинхэнэ ялгаварлан гадуурхагч" гэж нэрлээд, бодит үйл хэрэг болох хөтөлбөрийг оронд нь хэрэгжүүлэх болно гэж мэдэгджээ.

Тушаалд дурдсанаар, "DEI"-ийн үүрэг гүйцэтгэж буй ажилчдад эхний ээлжид тодорхой хэмжээний цалинтай чөлөө олгоно. Гэхдээ чөлөө дууссаны дараа ажиллах, оффист ирэх болон цахим хэлбэрээр хандалт авах бүх эрхийг нь түдгэлзүүлнэ.  Трампийг албан тушаалдаа ирэхээс өмнө түүнийг дэмжиж байсан АНУ-ын том компаниуд мөн адил компанийнхаа "DEI" санаачилгыг зогсоох болсноо мэдэгдсэн байдаг. Жишээлбэл, технологийн аварга "Meta Platforms" ажил горилогчдыг ажилд авахдаа олон талт байдлыг харгалзахгүй гэдгээ мэдэгдсэн юм. "Amazon" мөн адил аливаа "DEI" хөтөлбөр, санаачилгыг хоцрогдсон гэж тодорхойлж, зогсоохоор төлөвлөж буйгаа зарласан.

ЭХ СУРВАЛЖ: NHK

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна1 цаг 15 минутын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна1 цаг 17 минутын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай1 цаг 18 минутын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ1 цаг 19 минутын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 цаг 19 минутын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ1 цаг 20 минутын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ1 цаг 21 минутын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ2 цаг 26 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай2 цаг 26 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.