"Монголын сайхан бичигтэн-2024" олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо


1-р сарын 23
17 цаг 20 минут

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2024" олон улсын уралдааны шилдэг оролцогчид тодорлоо.

  Энэ жил тус уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 18 аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1200 гаруй бүтээл ирүүлжээ. Өнөө жил мөн “12 дугаар ангийн сурагчид”-ын ангилалд эхний гурван байрт шалгарсан 6 сурагч “Боловсролын зээлийн сан”-гийн буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д дөрвөн жил суралцах эрхтэй боллоо.

Уралдааны хамгийн отгон оролцогч нь Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1-ийн “а” ангийн сурагч У.Ганзаяа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 1-ийн “а” ангийн сурагч М.Бүжлхам, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 102 настай С.Жигмэдсүрэн, нийслэлийн Хан -Уул дүүргийн 80 настай С.Цэнд-Аюуш  нар байв.   

Уралдааны хамгийн ахмад болон отгон оролцогчид: Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 102 настай С.Жигмэдсүрэн, Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1-ийн “а” ангийн сурагч У.Ганзаяа нар.  

 Уралдааны дүнг танилцуулж байна. 

1.“1-7 ангийн сурагчид” ангилалд:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн 7-гийн “Б” ангийн сурагч Б.Ууганчимэг

2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Бага тэнгэр” олон улсын сургуулийн 7-гийн “А” ангийн сурагч А.Хүслэн

3.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 4-ийн “Д” ангийн сурагч Ж.Ананд 

Тусгай байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 7-гийн “А” ангийн сурагч Б.Бат-Эрхэс, Баянхонгор аймгийн 5-р сургуулийн 2-ын “Б” ангийн сурагч М.Анужин нар шалгарлаа.

 

 “8-11-р ангийн сурагчид” ангилалд:

1.Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11-ийн “В” ангийн сурагч Б.Намуунзаяа

2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 9-ийн “Г” ангийн сурагч Н.Цэцэгдэлгэр

  1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 8-ын “Г” ангийн сурагч А.Төвшинзаяа

 Тусгай байрт Завхан аймгийн Улиастай сумын МУИС-ийн харьяа ахлах ЕБС-ийн 10-ын “Б” ангийн сурагч Б.Тэргэл, Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн 9-ийн “А” ангийн сурагч Д.Жинжийбадам нар шалгарав.

 “12-р ангийн сурагчид” ангилалд:

 Тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарч, МУИС-д Боловсролын зээлийн сангийн 100 хувь тэтгэлгээр суралцах эрхээр:

- Архангай аймгийн Хайрхан сумын сумын ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч П.Алтанболор,

- Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн сурагч Н.Алдармаа,

 - Нийслэлийн ЧД-ийн 23-р сургуулийн 12-ын “А” ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ нар шагнууллаа.

 Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр:

-Сэлэнгэ аймгийн Номгон сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн сурагч Г.Лхагванаран,

-Увс аймгийн Наранбулаг сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн сурагч Б.Номингэрэл,

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч Г.Ууганбаяр нар тус тус гардах эрхтэй болсон байна.

 Тусгай байрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч М.Маралмаа, Нийслэлийн БГД-ийн “Оюуны ундраа” ЕБС-ийн 12-ын “7” ангийн сурагч Г.Гүндэлмаа нар шалгарчээ.

 “Мэргэжлийн багш” ангилалд:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Сүлдбаяр

  1. Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлах ЕБС-ийн МХБУЗ-ын багш М.Алтанзул
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Оюун-Эрдэнэ

 Тусгай байрт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн МХБУЗ-ын багш О.Баасан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Долгормаа нар шалгарлаа.

4.“Насанд хүрэгчид” ангилалд:

  1. Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн, эм зүйч Д.Лхагвадулам
  2. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 2-р ангийн оюутан Б.Билгүүнсаран
  3. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан Ж.Долгор

 Тусгай байрт  ШУТИС-ХУС-ийн 5-р ангийн оюутан Б.Хандсүрэн, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн англи хэлний багш Л.Ууганжаргал нар шалгарав..

 5."Уран бичлэг" ангилалд:

1.МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан О.Ганжигүүр

  1. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан Д.Оюун-Эрдэнэ

 3.”Бичиг соёл” төвийн багш Б.Зэсмаа

 Тусгай байрт МУИС-ийн ШУС-ийн монгол хэл шинжлэлийн магистрант П.Саранбилэг, Нийслэлийн БЗД-ийн “Анима” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Н.Балжинням нар шалгарлаа.

 6.“Сайхан бичигтэн анги” ангилалд:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эх хэлний түшиц, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Г.Энхсайханы бэлтгэсэн 11-ийн “А” ангийн хамт олон

2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” сургуулийн МХБУЗ-ын багш Т.Хишигдэлгэрийн бэлтгэсэн 12-ын “А” ангийн хамт олон

3.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн МХБУЗ-ын багш Б.Анхбаярын бэлтгэсэн 8-ын “В” ангийн хамт олон

 Тусгай байрт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Мөнгөнзулын бэлтгэсэн 11-ийн “А” ангийн хамт олон, Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” сургуулийн МХБУЗ-ын багш Б.Цэцэгмаагийн бэлтгэсэн 12-ын “Г” ангийн хамт олон шалгарав.

 7.“Бичвэрийн бус бүтээл” ангилал

1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч Ж.Ариунзул 

  1. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин Н.Адилбиш 
  2. ”Зүүн хүрээ” коллежийн оюутан, ахмад настан Л.Бямбасүрэн

 Тусгай байрт МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 3-р ангийн оюутан С.Баярмөнх, Завхан аймгийн Улиастай сумын "Чандмань эрдэнэ" ЕБС-ийн 8-ын “Б” ангийн сурагч У.Чимидлхам нар шалгарлаа.

  8.“Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд” ангилалд:

 1.БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотын иргэн, уран бичээч Баягууд Соёл

2.БНХАУ-ын Хөхнуур мужийн иргэн, уран бичээч У.Самтан

3.ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч Булгутова Арюна

Тусгай байрт ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч Булгутова Ольга, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч Борхонова Ирина нар шалгарчээ.

 Мөн академич “Шадавын Лувсанвандан сан”-гийн Хүндэт шагналаар

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Э.Баттогтох,

Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/-ийн Хүндэт шагналаар 

-Хөвсгөл аймгийн Боловсролын газрын монгол хэл, бичиг, уран зохиолын судлагдахуун хариуцсан арга зүйч, багш О.Нямгэрэл

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, МУИС-ийн профессор Т.Дашцэдэний Хүндэт шагналаар 

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 10-ын “Б” ангийн сурагч О.Энхбаасан

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Луузаны Хүндэт шагналаар

-Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн эко урлалын багш Б.Нарантунгалаг

Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналаар

-“Зүүн хүрээ” коллежийн оюутан Ч.Дэлгэрцэцэг

Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо /МХББСҮХ/-ны Хүндэт шагналаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Ц.Цэвээнсүрэнгийн бэлтгэсэн, мөн сургуулийн 12-ын Б” ангийн хамт олон

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямын Хүндэт шагналаар “Этүгэн” их сургуулийн хүний их эмчийн 5-р ангийн оюутан У.Алтанцэцэг нар тус тус шагнууллаа.

 Уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй сурвалжилгыг ирэх долоо хоногт толилуулна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 6. 17:53Монгол Улс 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ3 сар 6. 14:05С.Шаарийбуу: Миний саналыг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Ажлын хэсэг байгуулсан3 сар 6. 14:04200 ОРЧИМ БИЗНЕС ЭРХЛЭГЧ БҮСГҮЙЧҮҮДЭД ЗБДС-ИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА3 сар 6. 13:58Б.Одбаяр: Энэ онд 52 км авто зам шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ3 сар 6. 12:01Ираны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ3 сар 6. 11:59Монгол эмэгтэйчүүдийн гэрлэх дундаж нас 26.7 байна3 сар 6. 11:58Өнөөдөр “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” тохиож байна3 сар 6. 11:56Европын орнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн урсгалыг хамгаалж, Киприйн аюулгүй байдлыг хангана3 сар 6. 11:55"The MongolZ" багийн ESL Pro League Season-23 тэмцээний тоглолтууд өнөө шөнө эхэлнэ3 сар 6. 11:53АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв3 сар 5. 15:25Эрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг3 сар 5. 15:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.