Х.Нямбаатар: Айлуудын зуухыг солихгүй бол угаартаж байгаа хүмүүсийн дуудлага багасахгүй байна


1-р сарын 22
16 цаг 53 минут

Х.Нямбаатар: Айлуудын зуухыг солихгүй бол угаартаж байгаа хүмүүсийн дуудлага багасахгүй байна

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Хотын дарга Х.Нямбаатар "ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар Улаанбаатарын агаарын бохирдлыг автомашины яндангаас гарч буй утаа,  гэр хорооллын яндангууд, ДЦС-ын утаа, төвлөрсөн том хогийн цэг бүрдүүлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд нийслэлийн автомашины тоо 500 мянгаар өссөн. 2011 оноос хойш нийслэл агаарын бохирдлыг бууруулахаар 340 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Зуухны асуудал Монголын асуудал болчихлоо.

Энэ жил 5000 айлыг орон сууцанд шилжүүлнэ. 15000 айлыг байгалийн хийн системд холбоно. Манай улсын бүх дулааны станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа. Одоо бол 1 мкв талбайд ч дулаан өгөх боломжгүй болсон. Яагаад Улаанбаатарын төвд орон сууц шавсан бэ гэвэл авлигаар дамжуулан дулааны шугам руугаа шавж орон сууцжуулах төлөвлөлт явагдсан. Ингээд дулааны гүнзгий хомсдолд орчихсон байна.

Гэхдээ Улаанбаатарчуудын 54 хувь нь орон сууцанд 46 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын айлууд газад холбогдчихвол гэртээ хэрэглээний халуун, хүйтэн устай болно.

Түүнчлэн зуухны асуудал Монголын асуудал болчихлоо. Гэтэл 90000 айлын зуухыг нэн яаралтай солих шаардлагатай. Сольё гэхээр татвар төлөгчийн мөнгөөр солилоо гэх юм. Солихгүй гэхээр угаартаж байгаа хүмүүсийн дуудлага багасахгүй байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.