Трамп ирэх сараас БНХАУ-ын бараанд 10 хувийн татвар ногдуулах бодлоготой байгаагаа мэдэгдлээ


1-р сарын 22
16 цаг 51 минут

Трамп ирэх сараас БНХАУ-ын бараанд 10 хувийн татвар ногдуулах бодлоготой байгаагаа мэдэгдлээ

Дональд Трампын мэдэгдлийн дараа “CSI 300 Index” таван өдөр үргэлжилсэн өсөлтөө алдав.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сараас БНХАУ-ын бүх импортын бараа, бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулж магадгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр “Мексик, Канадаар дамжуулан АНУ-д фентанил нийлүүлж байгаатай холбоотойгоор ирэх хоёрдугаар сарын нэгнээс БНХАУ-д 10 хувийн татвар ногдуулах талаар хэлэлцэж байна” гэж онцолжээ.

Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр импортын бараа, бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж, тэр дундаа БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд 60 хүртэлх хувийн татвар ногдуулна гэж амлаж байсан юм. Тэрбээр мягмар гарагт БНХАУ-ын фентанил болон мансууруулах бодис үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисын хууль бус худалдааг дурдаж, АНУ-д хилээ хамгаалахад нь тусалж чадахгүй бол Мексик, Канад улсад ч 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдлийн дараа БНХАУ-ын Хөрөнгийн биржид уналт давамгайлж, “CSI 300 Index” сүүлийн таван өдөр үргэлжилсэн өсөлтөө алдлаа. Мөн “Hang Seng Index” бүс нутагтаа хамгийн тааруу үзүүлэлттэй байна.

Татварын 10 хувийн түвшин нь Дональд Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан 60 хувийн татвараас бага дүн болж буй ч хөрөнгө оруулагчид зах зээл илүү тогтворгүй болж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа аж.

Дональд Трампын мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян “БНХАУ импортоо нэмэгдүүлнэ” гэж мэдэгдлээ. “БНХАУ худалдаанаас ашиг олохыг эрэлхийлэхгүй. Бид тэнцвэртэй худалдааг дэмжихийн тулд илүү өрсөлдөх чадвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг импортлохыг зорьж байна” гэж Дин Шюэсян Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр хэлсэн үгэндээ онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ5 цаг 28 минутын өмнөБагахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ5 цаг 29 минутын өмнөУНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ5 цаг 56 минутын өмнөДа хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв5 цаг 57 минутын өмнөТөв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ5 цаг 57 минутын өмнөКонгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ5 цаг 59 минутын өмнөОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.