Иргэд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас бусдаар жагсах, цуглах эрхээ эдэлнэ


1-р сарын 22
16 цаг 50 минут

Иргэд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас бусдаар жагсах, цуглах эрхээ эдэлнэ

Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр мэдээлэв. Тэрээр “Иргэд жагсаж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гагцхүү үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас бусдаар энэ эрх чөлөөгөө эдлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд жагсаалын үеэр цагдаа нар хүний эрхийг хангахаар ажилласан.

Харамсалтай нь энэ дунд хүний эрх, эрх чөлөөнд халдсан, бие махбодод нь гэмтэл учруулсан байж болзошгүй, хуулиар хориглосон арга хэлбэрээр жагсаал зохион байгуулсан байж болзошгүй мэдээллүүд цагдаагийн байгууллага, холбогдох байгууллагад ирсэн.

Энэ дунд Монгол Улсын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой зүйлүүд дээр гаднын оролцоо байж болзошгүй гэсэн сэжиг таамаг илэрсэн. Холбогдох байгууллагууд шалгаж байна.

Монгол бие даасан, тусгаар улс. Өөрийн хил хязгаарын дотор Монгол Улсын Их хурал, Засгийн газар өөрийн бодлогыг явуулна. Монгол Улсын эрх ашиг өөр улсын эрх ашигтай нийцэхгүй байж магадгүй. Тэр нь энд жагсаж буй иргэний лоозонгоор илэрч болохгүй. Хэн нэг санхүүжүүлсэн этгээдийн үгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаанд саад учруулж болохгүй.

Хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд саад учруулбал ямар хариуцлагатай байх тухай Засгийн газар хууль зүйн хүрээнд судалж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.