“Эрдэнэ Зуу” хийд World Monuments Watch хөтөлбөрт хамрагдах 25 түүх дурсгалт газрын нэг боллоо


1-р сарын 22
16 цаг 43 минут

Дэлхийн хөшөө дурсгалын сангаас анхаарах ёстой 25 түүхэн, дурсгалт газруудын нэгээр шалгарсныг албан ёсоор зарлав. 

Эдгээр дурсгалт газрын нэг нь Монголын “Эрдэнэ Зуу” хийд юм. Тодруулбал, Монголын урлагийн зөвлөлөөс Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран 2025 оны World Monuments Watch хөтөлбөрт Монголын буддын шашны цөөхөн дурсгалт газруудын нэг “Эрдэнэ Зуу” хийдийг уур амьсгалын нөлөөллөөс хадгалан хамгаалах, ирээдүйн өвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор нэр дэвшүүлсэн нь олон улсын үнэлгээ, хяналт, өвийн шинжээчдийн хараат бус шалгаруулалтад тэнцжээ. 

Дэлхийн хөшөө дурсгалын сан нь 1996 оноос эхлэн, хүн төрөлхтний түүхийг илэрхийлэх, үнэт дурсгал, дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор хоёр жил тутамд зарладаг World Monuments Watch хөтөлбөрийг олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран  хэрэгжүүлдэг билээ. Дэлхийн 112 оронд 700 гаруй төсөл хэрэгжүүлсэн, өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч Дэлхийн хөшөө дурсгалын сан нь өнөөдрийг хүртэл 350 орчим Watch хөтөлбөрт шалгарсан төсөлд 120 сая ам.доллар хандивлаж, бусад эх үүсвэрээс нэмэлт 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Дэлхийн хөшөө дурсгалын сангийн Watch хөтөлбөрт манай улсын “Эрдэнэ Зуу” хийдээс гадна бусад орны 24 газрыг дэлхий даяар танилцуулав. 

Ирэх хоёр жилийн хугацаанд Watch хөтөлбөрийн олон улсын баг 2025 оны шалгарсан газруудтай хамтран ажиллаж, тухайн орон нутгийн хэрэгцээг үнэлж, дэмжлэг, хадгалалт, хамгаалалт, санхүүжилтийн стратегийг боловсруулна. Санхүүжилт босгохын хэрээр WMF нь орон нутгийн түншүүддээ зорилтот урамшууллын кампанит ажил, төлөвлөлт, судалгаа, боловсрол, биет хамгаалалтын төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх ажээ. Дэлхийн хөшөө дурсгалын сангийн хувьд 55 жилийн хугацаанд 112 орны 700 гаруй объектод ажиллаж, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд дэлхийн өнцөг булан бүрд архитектур, соёлын өвийг хамгаалахад батлагдсан, үр дүнтэй арга техникийг ашигласаар байгаа юм. 

Ташрамд сонирхуулахад, 2020 оны World Monuments Watch  хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлж байв. Улмаар музейг олон улсын анхаарлын төвд авчран, сэргээн засварлалтын талаарх техникийн туслалцаа үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг гурван жилийн турш хэрэгжүүлсэн юм.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай2 цаг 26 минутын өмнөЦагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай2 цаг 28 минутын өмнөМонгол Улсын зүүн хязгаараас Б.Бямбадорж: Цэрэгт гэртээ байгаа юм шиг сайхан тав тухтай байна2 цаг 30 минутын өмнөХархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 цаг 46 минутын өмнөЯпонд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг2 цаг 47 минутын өмнө"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"2 цаг 48 минутын өмнө“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”2 цаг 49 минутын өмнөХавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна2 цаг 50 минутын өмнөАзийн хөгжлийн банк ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өсгөх Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө баталлаа2 цаг 54 минутын өмнөCU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна2 цаг 58 минутын өмнөӨсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ2 сар 17. 17:05“Их Бурхант” цогцолбор хилчидтэйгээ хилээ манаж байна2 сар 17. 17:04
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.