Тавантолгой түлш ХХК-ийн төвийн бүсийн үйлдвэрийн ажиллагааг гуравдугаар сараас зогсооно


1-р сарын 21
16 цаг 55 минут

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2025.01.21/ Тавантолгой түлш ХХК-ийн төвийн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус үйлдвэр нь 2018 оноос хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд нийслэлийн түлшний хэрэгцээний 35 хувийг хангадаг. Технологийн хоёр шугамаар хоногт 900-1000 тонн түлш үйлдвэрлэдэг бөгөөд 300 гаруй ажилтантай.

Харин энэ оны гуравдугаар сараас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, зүүн бүсийн үйлдвэрт шилжүүлэх юм.

Сайжруулсан шахмал түлш хоёр л үндсэн орцтой. Түлшний 95 хувь нь үндсэн түүхий эд болох мидлинг буюу нүүрс. Үлдсэн 5 хувь нь барьцалдуулагч.

Барьцалдуулагчийн хувьд өмнө нь дан БНХАУ-аас авдаг байсан бол одоо Монголын компаниудаас бас нийлүүлж буй. Ингэхэд үйлдвэрлэлийн процесст ямар нэг өөрчлөлт ороогүй. Мөн технологийн горим ч алдагдаагүй гэдгийг үйлдвэрийн Ахлах инженер Г.Сундуй хэлсэн.
Тавантолгой түлш нь “Гарааны баргил тех” ХХК болон “Баргилтрейд” ХХК-уудаас барьцалдуулагч нийлүүлж байна.

"Барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэж буй учраас урдаас оруулж ирж байгаагаас хямд үнэтэй. Манайх 1 тонныг 2.5 сая төгрөгөөр худалддаг" хэмээн “Гарааны баргил тех” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Ө.Давааням өмнө нь мэдээлж байсан. 

Ажлын хэсгийн гишүүд төвийн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, түлшний дээжээс химийн хүрээлэнд шинжлүүлэхээр авсан. Үүний үр дүнг хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болох ерөнхий сонсголын үеэр танилцуулна гэсэн юм.

Түүнчлэн бүтээгдэхүүний чанарын шалгалтыг цаг тутамд 2-3 удаа хийдэг аж. Хатаахаас гарч буй түлш жиндээ хүрч буй эсэх, түлшний бэхжилт, чийг, нунтаг температур ямар хэмжээнд буйг тусгай аппаратаар хэмждэг. Түлшийг 140 градуст хатаадаг гэсэн. Түлшний чийгийг зургаагаас ихгүй хувьд барих ёстой байдаг гэнэ. Өнөөдрийн шалгалтын явцад чийг хоёр хувьтай гарсан.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.