МБШТ: Цагаан сарыг Төгсбуянт шинэ зурхайгаар товлоно


1-р сарын 21
16 цаг 52 минут

МБШТ: Цагаан сарыг Төгсбуянт шинэ зурхайгаар товлоно

Гандантэгчэнлин хийдээс цагаан сартай холбоотой асуудлаар өнөөдөр /2025.01.21/ мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдлын болон төр, нийгмийн зүтгэлтний мэндэлсэн өдрийг өнөөгийн цаг тоололд шилжүүлэн тогтоох асуудал байнга гарч байгааг харгалзан Монгол Улсын цаг тооны цаглабар бий болгох талаар холбогдох байгууллага, эрдэмтдийн санал. монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Боловсролын сайдад даалгасан байна.

Энэхүү даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар онолын бага хурал зохион байгуулж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо Монгол орны газар нутагт тохирсон. Монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш Л.Бямбажаргал:

-Миний бие зурхайч, одон оронч хүн биш. Онолын физикч хүн. Би 1990 онд хүрээлэндээ ажиллаж байхад зурхайн тасаг байдаг байсан. Тэндээ олон сайхан нэртэй зурхайчидтай хамтран ажиллаж, компьютерын тал дээр туслахыг хүссэн. Тэгээд би хувь тохиолоор анхны тооцоог 1990 онд хийж эхэлсэн. Нийгэм өөрчлөгдөөд цаг тооны бичгийг Шинжлэх ухааны академи хариуцахаа больсон.

Ингээд 10-аад жилийн дараа буюу 2002 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газар хуралдаж, энэ түүхэн хүмүүсийн төрсөн он сарыг орчин цагт шилжүүлэх шаардлага гарч, цаг тооны бичгийн асуудлыг нэг мөр шийдэх үүргийг тухайн БШУЯ-нд үүрэг болгож байсан юм.

Бага хурлаас ажлын хэсэг гарч, 1027-2106 оны тооцоог астрономын үзэгдэлтэй хэр нийцэж байна вэ гэдгийг 13.361 сарын 394.865 хоногийн өдрөөр монгол зурхайн зурлагыг Төгсбуянт зурхайгаар зурж, сар бүрийн нар, сарны тохиолыг орчин үеийн астрономын тооцоотой харьцуулан судалсан байна. Энэ судалгааны эх хувийг Гандантэгчинлэн хийдэд гардуулах нь зүйтэй гэж үзсэн. Манжийн эрхшээлд байсан үед Монголын төрийн хэрэг шар зурхайгаар, ард түмний зан үйл Төгсбуянтын зурхайн ёсоор явдаг байсан бөгөөд сар шинийн баярын өдөр зөрөхөөр ноёдууд хоёр удаа цагаалдаг байж. Дийлэнх олонх нь Төгсбуянтын зурхайгаар явдаг байжээ. Монголын цагаан сар гэдэг үг 1911 оноос өмнө гарсан юм. Цагаан сарын шинийн нэгэн 2025 оны гуравдугаар сарын 1-нд тохионо.

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, Гавьяат багш Х.Цоохүү:

-Би энэ төслийг санхүүжүүлж байсан. Аль зурхайгаар нь явах вэ гэдгийг олон түвшинд хэлэлцсэн. Монголын зурхайчид, эрдэмтэн судлаачид, Ерөнхийлөгчийн шашны зөвлөх оролцож байсан юм. Ер нь зөвшилцөлд хүрч, Төгсбуянтын зурхай нь үндэслэлтэй юм байна гэдэг дээр тохиролцсон. Энэ зурхай Монгол орны газар зүйн байршил, нар болон сарны хөдөлгөөн нарийн таардаг. Нэг хэсэг 20 гаруй жил ямар нэгэн хэл амгүйгээр Төгсбуянтын зурхайгаар явж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд сар шинийн өдөр тасрах талаар ярьж байна. Тийм учраас 20 жилийн өмнө боловсруулсан судалгааг шинэчлэх шаардлагатай.

МБШТГТХ-ийн Дэд хамба, гавж С.Гантөмөр:

-Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монголын олон нэртэй эрдэмтэн судлаачдын олон жилийн зурхайн ёсыг гардуулж байгаад баяртай байна. Азийн олон оронд сарны тооллыг ашигладаг. Монголчууд Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, тусгаар тогтнолын бэлгэдлээ болгож байна. Сарны хоногийг тооцдог зурхайн ухаан 100 мянганы нэг хувьтай зөрдөг. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн нарийвчлалтай тооцоолдог. Заримдаа сар маш хурдан өнгөрдөг учраас сарны хоног тасарч, давхацлаа гэж ярьдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид судалгаагаараа баталж байна. Та бүхэндээ эрдмийнх нь ажилд өндөр амжилт хүсье.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай2 цаг 28 минутын өмнөЦагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай2 цаг 29 минутын өмнөМонгол Улсын зүүн хязгаараас Б.Бямбадорж: Цэрэгт гэртээ байгаа юм шиг сайхан тав тухтай байна2 цаг 32 минутын өмнөХархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 цаг 47 минутын өмнөЯпонд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг2 цаг 48 минутын өмнө"Хууль зөрчиж УИХ-ын гишүүн болсон Э.Болормааг эргүүлэн татах ёстой"2 цаг 50 минутын өмнө“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”2 цаг 50 минутын өмнөХавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна2 цаг 51 минутын өмнөАзийн хөгжлийн банк ирэх 10 жилд үйл ажиллагаагаа 50 хувиар өсгөх Хөрөнгө ашиглалтын төлөвлөгөө баталлаа2 цаг 55 минутын өмнөCU –гийн урилгаар БНСУ-д аяласан албаныхныг АТГ-аар шалгуулна3 цагийн өмнөӨсвөрийн жүдочид Европын цомын цуврал тэмцээнээс есөн медаль хүртжээ2 сар 17. 17:05“Их Бурхант” цогцолбор хилчидтэйгээ хилээ манаж байна2 сар 17. 17:04
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.