Тамхи татдаг 10 сурагч тутмын 9 нь тамхинаас гарах оролдлого хийсэн гэжээ


1-р сарын 21
14 цаг 34 минут

Тамхи татдаг 10 сурагч тутмын 9 нь тамхинаас гарах оролдлого хийсэн гэжээ

Боловсролын сайдын 2024 оны “Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаалын хэрэгжилтийг шалгажээ.

Тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүдэд чиглэл хүргүүлж, долоо хоног бүр шуурхай хуралд танилцуулан, 84 удирдах албан хаагчид мэдээлэл хүргэлээ.

Бүх шатны боловсролын сургалтын байгууллагууд сургуулийн дүрэм, дотоод журамдаа өөрчлөлт оруулж, онцлогтоо тохируулан журмын хэрэгжилтийг хангаж байна.

Ерөнхий боловсролын 624 сургууль өөрсдийн цахим хуудаснаа 12 төрлийн постер, 25 төрлийн рийл болон энэхүү тушаалын талаарх мэдээллийг байршуулжээ.

Мөн урлаг, спортын сургуулиуд манлайлал үзүүлж “Тамхи татдаггүй тамирчин” аяныг өрнүүлсэн байна.

Суралцагчдад электрон тамхины хор уршиг, эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөний талаар ойлголт, мэдээлэл, сургалт, нөлөөллийн арга хэмжээг насны онцлогт тохируулан суралцагчийн өөрийн удирдлагын байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулж байна.

Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллав.

СУДАЛГААГААР:

  • Тамхи татаж байгаа хэмээн мэдүүлсэн сурагчдын 82 хувь нь тамхийг дэлгүүр, супермаркет, түргэн үйлчилгээний цэгээс худалдан авчээ. Худалдан авсан сурагчдын 40.7 хувьд нь худалдаалагчдын зүгээс насны хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.
  • Сурагчдын 42.9 хувь нь гэртээ, 52.3 хувь нь олон нийтийн газар дам тамхидалтад байнгын өртөж байна.
  • Тамхи татаж байгаа гэх 10 сурагч тутмын 9 нь сүүлийн 12 сард тамхинаас гарах оролдлого хийжээ.
  • Тамхи татаж байгаа гэх 10 сурагч тутмын 8 нь тамхинаас гарах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.