Хүний гавьяат эмч П.Батчулуун яагаад буруутав?


1-р сарын 21
14 цаг 30 минут

Хүний гавьяат эмч П.Батчулуун яагаад буруутав?

Иргэн Б 2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр “Тоёота” маркийн тээврийг хэрэгслийг жолоодон явах үедээ явган зорчигч А-г мөргөсөн. Иргэн А Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр нас баржээ. Амь хохирогч тархины үхэлтэй болсон нь тогтоогдсон тул ар гэрийнхэн нь түүнийг амьгүй донор болгохыг зөвшөөрсөн байна.

“Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т “А нь тархины эргэшгүй өөрчлөлт орсны улмаас ГССҮТ эмнэлэгт нас барсан тул түүний элэг, бөөр, шөрмөсийг бусдын амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах донорын буянт үйлсэд зориулан хандивлахыг зөвшөөрсөн болно” гэж бичжээ.

Талийгаачийн эд, эрхтэн гурван хүнд амьдрал бэлэглэсэн тухай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Хүний гавьяат эмч П.Батчулуун яриандаа дурдаж байсан.

Тархины үхэлтэй донороос хоёр бөөрийг эргэн тойрон дахь судастай нь, элгийг бүтнээр нь мөн судаснуудын хамт авсан тухай П.Батчулуун өмнө хэлж байсан.

Гэвч элэг, бөөр, шөрмөснөөс бусад эрхтнийг (тойгийн яс, шаант, ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, борвины шандас гэх мэт) зөвшөөрөлгүй авсан гэх асуудлыг 2023 оны есдүгээр сард ар гэрийнхэн нь хөндсөн. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр өчигдөр гарчээ.

Дээрх хэрэгт Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг яллагдагчаар татсан бөгөөд Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэх хэрэгт холбогдуулан шалгасан.

Анхан шатны шүүхээс түүнийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцон 2.6 жилийн ял оноожээ. Автын осолд орсон, тархины үхэлтэй донороос хоёр бөөрийг эргэн тойрон дахь судастай нь, элгийг бүтнээр нь мөн судаснуудын хамт авсан тухай эмч П.Батчулуун өмнө хэлж байсан. Тэрбээр "Эд, эрхтнийг шилжүүлэн авахдаа судас, шөрмөсийг ч давхар авах зайлшгүй шаардлага үүсдэгийг ар гэрийнхэнд нь тайлбарласан. Гэхдээ би буруу тайлбарлаж, алдаа гаргасан байна, та бүхнээс уучлалт гуйя" хэмээж байв.

Донорын картДонорын карт

Ташрамд мэдээлэхэд, Донорын тухай хууль шинэчлэн батлагдсанаар тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авах тухай заалт туссан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг 2018 онд байгуулсан. Энэ алба нь 6 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд “Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж, бодлого, арга зүйгээр хангах, хяналт тавих, үр дүнг тооцох” үндсэн чиг үүрэгтэй.

Тархи нь эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон донорын эд эрхтнийг нь бусдад шилжүүлэн суулгаснаар найман хүний амийг аврах боломжтой.

Клиник, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг зэрэг байгууллагын мэргэжлийн баг тархины үхэл тодорхойлно. Үүний дараа Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас ар гэрийнхэнтэй нь уулзаж, донор болгох хүсэлт тавина. Ар гэрийнхэн нь зөвшөөрсөн тохиолдолд “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулдаг байна.

Тархины үхэлтэй донор буюу цус харвах, осол гэмтлийн улмаас тархи нь эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон донорын эд эрхтнийг нь бусдад шилжүүлэн суулгаснаар найман хүний амийг аврах боломжтой гэж мэдээлдэг.

Монгол Улсын Донорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад “Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэжээ.

Мөн хэрэв гэнэтийн осол болон тархинд цус харваж тархины үхэлд орсон тохиолдолд бусдын амь насыг аврах хүнлэг өгөөмөр сэтгэлийн үүднээс өөрийн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрч байвал  Emongolia системээр хүсэлтээ илгээж болох юм байна. Донор болох хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia систем рүү нэвтрэн орж үйлчилгээ хайх хэсгээс Донорын зөвшөөрлийн хүсэлт үйлчилгээг сонгон өөрийн мэдээллийг бөглөнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.