Япончууд ерөнхий боловсролын 16 сургуульд 550 ширхэг iPad бэлэглэлээ


1-р сарын 21
14 цаг 25 минут

Нийслэлийн гэр хорооллын 10 сургууль болон Архангай аймгийн алслагдсан зургаан сумын сургуульд 550 ширхэг iРad хандивлалаа.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн санаачилгаар Японы Чибагийн технологийн их сургуулиас Улаанбаатар хотын гэр хорооллын арван сургууль болон Архангай аймгийн алслагдсан зургаан сумын сургуулиудад 550 iPad хандивласныг өнгөрсөн баасан гарагт хүлээн авлаа. Тээвэрлэлтийн зардлыг Японы “KDDI” корпорац (Мобиком) ивээн тэтгэсэн ба талууд цаашид тус үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх санамж бичгийг байгуулав.

Санамж бичигт Чибагийн технологийн их сургуулийн захиргааны албаны дарга Огава Ясүо, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гарын үсэг зурсан юм.

Ёслолын үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Элчин сайд асан Шимизү Такэнори, Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Чибагийн технологийн их сургуулийн зөвлөх зэрэг эрхмүүд  нар оролцон, энэхүү бэлгийг үр дүнтэй ашиглаж, хүүхдийг боловсролд тэгш хамруулах, чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшихэд нь тус болохыг хүслээ.

Төслийн тухай товч:
Япон улсаас Монгол Улсад суух элчин сайд асан Шимизү Такэнори Монгол Улсын хөгжил боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор дөрвөн удаа манай улсад ажиллахдаа “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийг боловсролын салбарт түлхүү хэрэгжүүлж иржээ. Өдгөө тэрбээр Чиба ТИС-д ажиллаж байгаа бөгөөд энэ жил ажлаар Цэнхэр суманд очихдоо ЕБС-иуд нь мэдээлэл технологийн сургалтад техник хэрэгсэл хүрэлцэхгүй байгааг анзаарч өөрийн ажиллаж буй сургуулийнхаа захиргаанд хандан, бэлгэнд ирсэн iPad-уудаас Монгол хүүхдүүдэд өгөх хүсэлт гаргажээ. Улмаар Чиба ТИС-ийн удирдлагууд түүний саналыг дуртайяа зөвшөөрч, тээврийн зардлыг KDDI компани гаргаж тусалснаар төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж буй нь энэ аж. KDDI бол Монголын Мобиком корпорацын толгой компани ба Японы харилцаа холбооны томоохон компани юм.

"МОНГОЛЫН ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХДАА ҮРГЭЛЖ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ"

Япон улсаас Монгол Улсад суух элчин сайд асан Шимизү ТакэнориЯпон улсаас Монгол Улсад суух элчин сайд асан Шимизү Такэнори

Япон улсаас Монгол Улсад суух элчин сайд асан Шимизү Такэнори:
Монгол хүн сайн боловсрол эзэмшиж, эрүүл байвал ямар ч бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт би итгэдэг. Монгол Улсад олон ажил ажиллаж амьдарсан тул миний хоёр дахь эх орон шиг санагддаг. Тиймээс би Монгол Улсын ирээдүй, тэр дундаа хүүхэд залуусын төлөө ажиллахдаа үргэлж сэтгэл хангалуун байдаг.

Ажлаар Монголд ирэхдээ сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй байгааг анзаарч нийслэлийн захын дүүргийн болон хөдөө орон нутгийн сургуулиудад iPad өгөхөөр болсон. Гэхдээ нэг хэцүү зүйл нь хандиваар оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд тавих өндөр татварын хэмжээ жаахан ойлгомжгүй байлаа. Цаашид боловсрол, эрүүл мэндийн салбарт орж ирж байгаа хандивын эд зүйлсэд оноох татварыг багасгах, цаашлаад татвар авахгүй байх хууль эрх зүйн нөхцөл бүрдүүлбэл зүгээр гэж бодож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй9 цаг 42 минутын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ9 цаг 42 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов9 цаг 45 минутын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ9 цаг 45 минутын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"9 цаг 46 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно9 цаг 47 минутын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ9 цаг 48 минутын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно9 цаг 48 минутын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна9 цаг 49 минутын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан9 цаг 49 минутын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.